Үндэсний их баяр, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жил ой, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж салбар салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагнаж хүндэтгэл үзүүллээ.
"Багануур" Хувьцаат Компани
Mining CEO тэмцээн эхэллээ
Багануур ХК нь нийт инженер техникийн ажилтнуудынхаа дунд анх удаа шилдэг инженер шалгаруулах Mining CEO тэмцээнийг зохион байгуулж байна. Уг тэмцээний зорилго нь инженер техникийн ажилтнууд багаар ажиллаж, гүйцэтгэх түвшинд шийдвэр гарган хэрэгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх замаар компанийн зорилтот түвшинг хангах юм.
Манай компанид “Алтан гадас” одонт уурхайчин нэгээр нэмэгдлээ
Өнгөрөгч хоёрдугаар сард, сар шинийн баярын өмнөхөн манай компанийн уулын нэгдүгээр хэсгийн ЭШ 15/90 экскаваторын машинч Г.Отгонпүрэв Монгол улсын Гавьяат уурхайчин болж төр түмнээрээ хийсэн ажлаа үнэлүүлж уурхайчид бид бүхнийг баярлуулсан. Тэгвэл энэ гуравдугаар сард манай компанийн ахмад уурхайчин Ц.Цэвээнбалжир Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнууллаа.
Элсэн цаг тэмцээн зохион байгууллаа
Нүүрс бутлан ачих хэсгийн эмэгтэйчүүд эрчүүдийнхээ баярыг тун сонирхолтойгоор зохион байгууллаа. Эдний хамт олон жил бүр уламжлал болгон “Элсэн цаг” хөгжилтэй зохион байгуулдаг бөгөөд хамгийн сонирхолтой нь “Элсэн цаг”-ийн асуултууд нь ажил төрлийн холбоотой нэг ч асуулт байгаагүй зөвхөн хөгжөөнт, танин мэдэхүй, IQ-ийн болон ертөнцийн гурваас асуулт бэлтгэсэн байлаа.

Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллаж буй түншүүдээ.