"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

  • Image 01
  • Image 02
  • Image 03
  • Image 04
  • Image 05

mendchilgee

“Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.
Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон зүтгэж 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Монгол улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг манай компани Багануур дүүргийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 78 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Бид “Тогтвортой хөгжлийг хангасан, мэдлэг инновацид суурилсан үндэсний тэргүүлэгч компани” болохыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо цахилгаан дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр байсаар ирсэн манай уурхайн хамт олон нийгмийн хариуцлагаа цаг ямагт биелүүлсээр ирсэн. Түүгээрээ бахархдаг. Ард иргэдийн нууруун дээр ирэх үнийн өсөлтийг аль болох бага байлгах гэж Монгол улсын Засгийн газар бидний олборлосон нүүрсний үнийг өөрийн өртгөөс нь доогуур тогтоон, хатуу барьсаар ирсэн. Хэдийгээр зах зээлийн зарчимд нийцэхгүй арга хэмжээ болов ч, төр өөрийн мэдлийн компаниараа дамжуулан иргэддээ үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлт гэж ойлгож болно. Үүнээс улбаалан, тус компани олон жилийн турш алдагдал хүлээсээр байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн хамгийн тод жишээ юм. Монгол улсын төрийн өмчит компаниудаас манай компани анх удаа “Компанийн нийгмийн хариуцлагын стратеги” боловсруулж батлан Олон улсын жишиг хандлагад хүрэхийг зорин ажиллаж байна.
Бид цахим хуудсаараа дамжуулан компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цаг үеийн бүхий л үйл явдлыг цаг алдалгүй та бүхэнд мэдээлж байх болно. Та бүхэн бидний ажилд тус нэмэр болж, санал хүсэлтээ илэрхийлэхэд бид баяртай байх болно.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт “Багануур” ХК-ийн нийт уурхайчдынхаа өмнөөс болон хувиасаа харилцагч, иргэд та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдарлын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ gariin useg Э.НОМИНЧУЛУУН

ЭРХЭМ ЗОРИЛГО/ҮНЭТ ЗҮЙЛС

zurag

АЛСЫН ХАРАА

МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОГЧ БАЙНА.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

zurag

Шинэ мэдээ

11 САРЫН УУЛЫН АЖЛЫН МЭДЭЭ
11 САРЫН УУЛЫН АЖЛЫН МЭДЭЭ

2018 оны 12 сарын 11

Өнгөрсөн 11 сард бид 478.4 мянган тонн нүүрс олборлон 469.6 мянган тонн нүүрс борлуулжээ. Түүнчлэн 1.418.000 метр куб хөрс хуулалтын ажил хийж, 2.666.800 метр куб уулын цулын ажил хийсэн байна. [дэлгэрэнгүй...]

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
УУЛЫН АЖЛЫН МЭДЭЭ
Д.ДОНДОВ: УУЛЫН АЖЛЫН ЭНЭ САЙХАН ХЭМНЭЛЭЭ АЛДАХГҮЙ ЯВААД БАЙХ ХЭРЭГТЭЙ
Д.ДОНДОВ: УУЛЫН АЖЛЫН ЭНЭ САЙХАН ХЭМНЭЛЭЭ АЛДАХГҮЙ ЯВААД БАЙХ ХЭРЭГТЭЙ

2018 оны 11 сарын 20

Баялаг намтартай уурхайчдын нэг, нүүрсний салбарын нэвтэрхий толь хэмээн олонд хүндлэгдсэн, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор, ШУТИС-ийн хүндэт профессор, зөвлөх инженер  Д.Дондовыг  MMJ-ийн тусгай дугаарын зочноороо урилаа. Тэрээр Багануурын уурхайн анхны даргаар т[дэлгэрэнгүй...]

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 10 сарын 31

"Багануур" ХК-ийн Захиргаа Хүний нөөц удирдлагын хэлтэс "МЭДЛЭГЭЭ АХИУЛЖ МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧИЛЬЕ, ХАМТРАН АЖИЛЛАЖ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ" сарын аяны хүрээнд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн байцаагч нартай хамтран "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм", "Зөрчлийн тухай хууль"-и[дэлгэрэнгүй...]

ЗҮҮН БҮСИЙН МАТЕМАТИКИЙН IV ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДҮН МЭДЭЭГЭЭ ГАРГАЛАА
ЗҮҮН БҮСИЙН МАТЕМАТИКИЙН IV ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДҮН МЭДЭЭГЭЭ ГАРГАЛАА

2018 оны 10 сарын 21

Багануур дүүрэгт 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Зүүн бүсийн математикийн IV олимпиад амжилттай зохион байгуулагдаж дүн мэдээгээ гаргалаа. Нийт 50 гаруй багш, 300 гаруй сурагчид оролцсоноос нийлбэр дүнгээр Сүхбаатар аймаг 5 алт, 8 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж тэргүүн байранд орсон бол Замын-Үүд [дэлгэрэнгүй...]

ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ
ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

2018 оны 10 сарын 18

Багануур ХК-ийн Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс “МЭДЛЭГЭЭ АХИУЛЖ МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧИЛЬЕ, ХАМТРАН АЖИЛЛАЖ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ" сарын аяныхаа хүрээнд Инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Хувь хүний бодит чадварын хөгжлийг тодорхойлох, мэдлэг олгох, шинэ мэдээ[дэлгэрэнгүй...]

"БАГАНУУР" ХК ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ АЖ АХУЙ НЭГЖЭЭР ГУРАВДУГААР БАЙРАНД ШАЛГАРЛАА

2018 оны 10 сарын 17

"Манай хороо-Миний гудамж" аяны хүрээнд орчныхоо тохижилт, ногоон байгууламж соёлжилтод шинэлэг ажлуудыг зохион байгуулж хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан хэмээн биднийг шагналаа. Түүхэн 40 жилийн ойгоо угтан, ойдоо зориулан хийсэн та бүхний ажлыг өнөөдөр ийнхүү үнэллээ. Сэ[дэлгэрэнгүй...]

Wagner Asia
Komit
Mera
Za mine