"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

  • Image 01
  • Image 02
  • Image 03
  • Image 04
  • Image 05

mendchilgee

zurag“Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.
Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон зүтгэж 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Монгол улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг манай компани Багануур дүүргийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 78 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Бид “Тогтвортой хөгжлийг хангасан, мэдлэг инновацид суурилсан үндэсний тэргүүлэгч компани” болохыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо цахилгаан дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр байсаар ирсэн манай уурхайн хамт олон нийгмийн хариуцлагаа цаг ямагт биелүүлсээр ирсэн. Түүгээрээ бахархдаг. Ард иргэдийн нууруун дээр ирэх үнийн өсөлтийг аль болох бага байлгах гэж Монгол улсын Засгийн газар бидний олборлосон нүүрсний үнийг өөрийн өртгөөс нь доогуур тогтоон, хатуу барьсаар ирсэн. Хэдийгээр зах зээлийн зарчимд нийцэхгүй арга хэмжээ болов ч, төр өөрийн мэдлийн компаниараа дамжуулан иргэддээ үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлт гэж ойлгож болно. Үүнээс улбаалан, тус компани олон жилийн турш алдагдал хүлээсээр байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн хамгийн тод жишээ юм. Монгол улсын төрийн өмчит компаниудаас манай компани анх удаа “Компанийн нийгмийн хариуцлагын стратеги” боловсруулж батлан Олон улсын жишиг хандлагад хүрэхийг зорин ажиллаж байна.
Бид цахим хуудсаараа дамжуулан компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цаг үеийн бүхий л үйл явдлыг цаг алдалгүй та бүхэнд мэдээлж байх болно. Та бүхэн бидний ажилд тус нэмэр болж, санал хүсэлтээ илэрхийлэхэд бид баяртай байх болно.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт “Багануур” ХК-ийн нийт уурхайчдынхаа өмнөөс болон хувиасаа харилцагч, иргэд та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдарлын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ gariin useg Э.НОМИНЧУЛУУН

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАСАН, МЭДЛЭГ ИННОВАЦИД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ БОЛНО.

АЛСЫН ХАРАА

МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОГЧ БАЙНА.

ҮНЭТ ЗҮЙЛС

1.    АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Бид хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг нэн тэргүүнд тавьдаг.
2.    САНААЧЛАГЧ, БҮТЭЭЛЧ, СУРАЛЦАГЧ
Бид мэргэжилдээ хүндэтгэлтэй хандан, санаачилгатай байж, шинэ шийдэл, ажлын шинэ арга замыг бүтээлчээр хөгжүүлж, мэргэшлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулахын тулд мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлдэг.
3.    ШУДРАГА ҮНЭНЧ
Бид зөв зүйлийг хийж, шудрага ил тод байдаг. Өөртөө болон бусдад зарчимч байдлаар хандаж, шударга бус байдалтай үл эвлэрнэ.
4.    ХАРИУЦЛАГА
Бид үүрэг хариуцлагаа ухамсарлаж хийж буй үйлдэл хэлсэн үгэндээ эзэн болдог.

5.    БАГИЙН АЖИЛЛАГАА, ХАМТЫН ХҮЧ
Бид харилцан итгэлцэл, хүндлэлийг бий болгон хүн бүр багийн нэг хэсэг болж үр дүнтэй хамтран ажилладаг.

Шинэ мэдээ

Ахмадуудаа хүлээн авч уулзлаа
Ахмадуудаа хүлээн авч уулзлаа

2018 оны 06 сарын 05

Монголын уул уурхайн салбарын томоохон бүтээн байгуулалт Багануурын их уурхайн 40 жилийн ойг тохиолдуулан ахмад уурхайчдын туулж өнгөрүүлсэн ажил амьдралын туршлага, үнэтэй сургамжийг сонсож хуваалцах, чөлөөт ярилцлага, уулзалт зохион байгуулах, залгамж чанарыг бэхжүүлэх зорилготой "Гурван үеийн уул[дэлгэрэнгүй...]

"ОДОН БӨМБӨГ"-ийн шилдгүүд

2018 оны 06 сарын 04

Хариуцлагатай уул уурхайн түүхт Багануур ХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит Ахмадын Улсын аварга шалгаруулах ширээний теннисний нээлттэй тэмцээн маш ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний Холимог хосын төрөлд 64 хос оролцсоны 1-р байр Ч.Нямаа Ганхайч / Орхон аймаг / 2-р б[дэлгэрэнгүй...]

Тавдугаар сарын 31-
Тавдугаар сарын 31- "ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ" спортоор "амьсгалах" өдөр

2018 оны 05 сарын 30

"Багануур ХК"-ийн 40 жилийн ойн нэрэмжит "Ахмадын улсын аварга шалгаруулах ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ нээлттэй тэмцээн" тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 02-ны өдрүүдэд "Уурхайчин" спорт цогцолборт болно. Ахмад тамирчдын эрүүл мэнд, ур чадварыг сайжруулах, чансааг тогтоох, харилцан бие биенээсээ, га[дэлгэрэнгүй...]

No thumbnail available
"Багануур ХК"-ийн 40 жилийн ойн нэрэмжит "Волейболын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдлаа

2018 оны 05 сарын 30

"Багануур ХК"-ийн 40 жилийн ойн нэрэмжит "Волейболын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа. Эрэгтэй багийн төрөлд: Улаанбаатар Төмөр замын "Замчин" баг аваргалж, Ай Би Ти Тандерс баг дэд байрт шалгарч Багануур ХК-ийн "Уурхайчин"[дэлгэрэнгүй...]

"БАГАНУУР ХК" ТОП 100 аж ахуй нэгжээр дахин тодорлоо

2018 оны 04 сарын 30

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран тухайн жилд төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт зэрэг голлох үзүүлэлтээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуй нэг[дэлгэрэнгүй...]

No thumbnail available

2018 оны 04 сарын 24

  “БАГАНУУР” ХК-ИЙН  ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД  2018 оны 4 дугаар сарын 24-ний өдөр                                                                                                  Улаанбаатар хот  “Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 11 ц[дэлгэрэнгүй...]

Төрийн одон медалиар шагнуулсан уурхайчдад хүндэтгэл үзүүллээ
Төрийн одон медалиар шагнуулсан уурхайчдад хүндэтгэл үзүүллээ

2018 оны 01 сарын 09

Уул уурхайн салбарт тэр тусмаа Багануур ХК-нд олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо галыг манах их үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн уурхайчдын маань хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан төрийн дээд одон медалиар шагнасан. Төрийн[дэлгэрэнгүй...]

Wagner Asia
Komit
Mera
Za mine