"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

  • Image 01
  • Image 02
  • Image 03
  • Image 04
  • Image 05

mendchilgee

zurag“Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.
Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон зүтгэж 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Монгол улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг манай компани Багануур дүүргийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 78 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Бид “Тогтвортой хөгжлийг хангасан, мэдлэг инновацид суурилсан үндэсний тэргүүлэгч компани” болохыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо цахилгаан дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр байсаар ирсэн манай уурхайн хамт олон нийгмийн хариуцлагаа цаг ямагт биелүүлсээр ирсэн. Түүгээрээ бахархдаг. Ард иргэдийн нууруун дээр ирэх үнийн өсөлтийг аль болох бага байлгах гэж Монгол улсын Засгийн газар бидний олборлосон нүүрсний үнийг өөрийн өртгөөс нь доогуур тогтоон, хатуу барьсаар ирсэн. Хэдийгээр зах зээлийн зарчимд нийцэхгүй арга хэмжээ болов ч, төр өөрийн мэдлийн компаниараа дамжуулан иргэддээ үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлт гэж ойлгож болно. Үүнээс улбаалан, тус компани олон жилийн турш алдагдал хүлээсээр байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн хамгийн тод жишээ юм. Монгол улсын төрийн өмчит компаниудаас манай компани анх удаа “Компанийн нийгмийн хариуцлагын стратеги” боловсруулж батлан Олон улсын жишиг хандлагад хүрэхийг зорин ажиллаж байна.
Бид цахим хуудсаараа дамжуулан компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цаг үеийн бүхий л үйл явдлыг цаг алдалгүй та бүхэнд мэдээлж байх болно. Та бүхэн бидний ажилд тус нэмэр болж, санал хүсэлтээ илэрхийлэхэд бид баяртай байх болно.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт “Багануур” ХК-ийн нийт уурхайчдынхаа өмнөөс болон хувиасаа харилцагч, иргэд та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдарлын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ gariin useg Э.НОМИНЧУЛУУН

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАСАН, МЭДЛЭГ ИННОВАЦИД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ БОЛНО.

АЛСЫН ХАРАА

МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОГЧ БАЙНА.

ҮНЭТ ЗҮЙЛС

1.    АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Бид хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг нэн тэргүүнд тавьдаг.
2.    САНААЧЛАГЧ, БҮТЭЭЛЧ, СУРАЛЦАГЧ
Бид мэргэжилдээ хүндэтгэлтэй хандан, санаачилгатай байж, шинэ шийдэл, ажлын шинэ арга замыг бүтээлчээр хөгжүүлж, мэргэшлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулахын тулд мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлдэг.
3.    ШУДРАГА ҮНЭНЧ
Бид зөв зүйлийг хийж, шудрага ил тод байдаг. Өөртөө болон бусдад зарчимч байдлаар хандаж, шударга бус байдалтай үл эвлэрнэ.
4.    ХАРИУЦЛАГА
Бид үүрэг хариуцлагаа ухамсарлаж хийж буй үйлдэл хэлсэн үгэндээ эзэн болдог.

5.    БАГИЙН АЖИЛЛАГАА, ХАМТЫН ХҮЧ
Бид харилцан итгэлцэл, хүндлэлийг бий болгон хүн бүр багийн нэг хэсэг болж үр дүнтэй хамтран ажилладаг.

Шинэ мэдээ

Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын өргөмжлөлөөр шагнууллаа.
Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын өргөмжлөлөөр шагнууллаа.

2017 оны 02 сарын 16

2017.02.16-ны өдөр  болсон дүүргийн нийгмийн эрүүл мэндийн зөвлөлийн өргөтгөсөн анхдугаар хуралдааны үеэр манай компани “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” өргөмжлөлийн эзэн боллоо. Хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйлсэд идэвхи санаачлагатай үр дүнтэй оролцож дүүргийн бусад байгууллага,[дэлгэрэнгүй...]

Ахмадууддаа сар шинийн баярт зориулан хүнсний зүйл олгож байна.
Ахмадууддаа сар шинийн баярт зориулан хүнсний зүйл олгож байна.

2017 оны 02 сарын 15

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Багануур хувьцаат компанид ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад гарсан ахмад уурхайчиддаа хүнсний зүйл олгож байна. Манай компанид 293 ахмад харъяалалтай байдаг бөгөөд жил бүрийн цагаан сар, ахмадын баяраар нийт ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлд[дэлгэрэнгүй...]

ДАШТ-ний Хүрэл медальт тамирчиддаа хүндэтгэл үзүүллээ
ДАШТ-ний Хүрэл медальт тамирчиддаа хүндэтгэл үзүүллээ

2017 оны 02 сарын 03

Монголын бөмбөгтэй хоккейчид буюу бэндичид Швед улсад болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж Монголдоо энэ спортын төрлөөр түүхэн амжилтын эздээр тодорч, нэр алдраа дуурсгалаа. Бэндигийн ДАШТ-ий "B" ангилалд өрсөлдсөн Монголын шигшээ баг хүрэл медалийн төлөөх тоглолтондоо Японы шигшээ багийг 6:5 гэ[дэлгэрэнгүй...]

Уурхайчин, дуучин Б.Алтанжаргалын “Идэр жинчин” цомгийн нээлт боллоо.
Уурхайчин, дуучин Б.Алтанжаргалын “Идэр жинчин” цомгийн нээлт боллоо.

2017 оны 02 сарын 03

2017 оны 02-р сарын 03-ны өдөр Багануур ХК-ийн уулын 2-р хэсгийн ЭШ 20/90 №05 экскаваторын туслах машинч, дуучин Болдбаатарын Алтанжаргалын анхны бие даасан “Идэр жинчин” цомгийн нээлт  ёслол төгөлдөр сайхан боллоо. Гайхамшигт ардын дууг амилуулан дуулж түмэн олныхоо сонорыг мялааж буй залуу дуу[дэлгэрэнгүй...]

Төслийн багийнхан сургалтанд хамрагдав.
Төслийн багийнхан сургалтанд хамрагдав.

2017 оны 02 сарын 01

Багануур ХК-ийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ИТА нар 2017.02.01-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн лхагва гаригт төсөл боловсруулах, удирдах арга зүйн сургалтанд хамрагдахаар боллоо. Хичээлийг төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэн, удирдлагын академийн багш У.Өнөржаргал удирдан зохион байгуулах [дэлгэрэнгүй...]

Багануурын уурхай  2018 онд нийслэлийг утаагүй түлшээр хангаж эхэлнэ
Багануурын уурхай 2018 онд нийслэлийг утаагүй түлшээр хангаж эхэлнэ

2017 оны 02 сарын 01

Багануур ХК-ий гүйцэтгэх захирал Э.Номинчулуунтай  цаг үеийн сэдвээр ярилцлаа. Багануур ХК өнгөрсөн 2016 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн  бүхнээ  амжилттай биелүүлсэн. Аж ахуйн нэгжийг удирдаж байгаа хүний хувьд таны сэтгэл өндөр байгаа байх. Тийм ээ, хамт олныхоо хийсэн бүтээсэнд ми[дэлгэрэнгүй...]

Харааны бэрхшээлтэй иргэдэд нүүрсний тусламж үзүүллээ.
Харааны бэрхшээлтэй иргэдэд нүүрсний тусламж үзүүллээ.

2017 оны 02 сарын 01

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны харъяа Багануур дүүргийн хараагүйчүүдийн салбар хорооны хүсэлтийн дагуу 65-80 насны хараагүй болон харааны бэрхшээлтэй 5 иргэнд тус бүр 1,5 тонн нүүрсний тусламж үзүүллээ. Багануур ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд, Багануур дүүргийн зор[дэлгэрэнгүй...]

Wagner Asia
Komit
Mera
Za mine