"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Хариуцлагатай уул уурхай бол хөгжлийн гарц

image17

Багануурын нүүрсний орд 733,0 сая тонн нүүрсний нөөцтэй. Өнөөдрийн байдлаар 85,0 сая тонн нүүрс олборлоод байгаа, өөрөөр хэлбэл арвин нөөцтэй энэ  уурхайн Тэргүүн дэд захирал  Б.Базартай уулзлаа. Тэрээр энэ салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа юм байна. Асуултанд минь товчхон ойлгомжтой хариулсан Базар захирлын яриаг толилуулъя.

“Багануур-2011” өсвөрийн шатарчдын олон улсын анхдугаар тэмцээн

shatar_small

“Багануур” ХК “Уурхайчин-2010” тэмцээний цар хүрээг өргөжүүлэн, өсвөрийн шатарчдын олон улсын “Багануур-2011” тэмцээн болгон 2011 оны 05 сарын 26-29-ний өдрүүдэд явуулах гэж байгаа нь Монгол улсынхаа нэр хүндийг өргөх, Багануур хотыг шатрын жишиг хот болгох, өсвөрийн шатарчдаа хөгжин дэвжихэд нь тус дэм болох зэрэг чухал ач холбогдолтой юм.

Нүүрсний үнийг шийдээд өгвөл уурхайн хөгжил шинэ шатанд гарна

bc17e90156c665c5big

Тог тасардаггүй, цахилгааны хязгаарлалт, хосмдолд ордоггүй өнөөгийн улаанбаатарчууд бидний амьдрал бол Багануурын уурхайчдын цаг, минут тутмын хөдөлмөр, уурхайн удирдлагын сайн менежмент, олон жилийн туршлагын үр дүн юм. Гэвч сүүлийн 10 гаруй жил улс төрийн тоглоомын үр дагаварт  32 жилийн баялаг түүхтэй  “Багануур” ХК-ийн санхүүгийн байдал уналтад ороод байгаа нь нууц биш. Нөхцөл байдал ийм байдалд хүрэхэд хэн буруутай вэ? Уурхайн одоогийн бэрхшээлийн тухай Д.Энхбаттай ярилцсан юм.

“Багануур ХК” Хас банктай урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо.

xacbank and baganuur

“Багануур ХК” ХасБанктай хамтран ажиллагсдын санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны цогц бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг харилцан баталлаа. Ийнхүү ХасБанктай хамтран ажилласнаар Багануур ХК нь ажиллагсадынхаа орлого, худалдан авах чадварт нийцсэн олон төрлийн зээлийн бүтээгдэхүүн, санал санаачлагууд, төслийг хамтран хэрэгжүүлэх, тодорхой шалгуурыг хангасан ажиллагсдад орон сууцны урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгох юм.

“Уурхайчин багц” үйлчилгээ хэрэглэгчдэдээ хүрч эхэллээ

dscf3058

“Багануур”ХК, Монголын үүрэн холбооны “Скайтел” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан, тус компаниас гаргаж буй “Уурхайчин багц” шинэ үйлчилгээний анхны хэрэглэгчээр тодорлоо. 2011 оны 01-р сарын 26-ны өдөр Гурван талт хамтран ажиллах гэрээнд “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзориг, “Багануур” ХК-ийн тэргүүн дэд захирал С.Батжаргал, “Архидалт Мансуурлын эсрэг Ассосиаци” ТББ-ын тэргүүн Д.Баяраа нар гарын үсэг зурлаа.

Багануурын уурхайд осол гарлаа

Уг осол 2010 оны 12-р сарын 7-ны өдрийн 1-ээр ээлжинд, уулын 1-р хэсгийн ашиглалтын 1-р амнаас 1км орчим зайд нөхөн сэргээлт хийсэн талбай дээгүүр явдаг овоолго өөд өгсөх замын хэсэгт гарсан байна. 14 цаг 20 минут орчимд хөрс тээвэрлэн өгсөж байсан САТ № 92 автомашиныг, хөрсөө 1-р авто овоолгод буулгаад уруудаж явсан САТ №20 автомашин мөргөсөн байна.

Багануур ХК-аас хөдөлмөрийн баатар төрлөө

Үндэсний их баяр, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жил ой, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж салбар салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагнаж хүндэтгэл үзүүллээ.

Mining CEO тэмцээн эхэллээ

Mining CEO - Instruction 1_2

Багануур ХК нь нийт инженер техникийн ажилтнуудынхаа дунд анх удаа шилдэг инженер шалгаруулах Mining CEO тэмцээнийг зохион байгуулж байна. Уг тэмцээний зорилго нь инженер техникийн ажилтнууд багаар ажиллаж, гүйцэтгэх түвшинд шийдвэр гарган хэрэгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх замаар компанийн зорилтот түвшинг хангах юм.

Манай компанид “Алтан гадас” одонт уурхайчин нэгээр нэмэгдлээ

Altan-gadas

Өнгөрөгч хоёрдугаар сард, сар шинийн баярын өмнөхөн манай компанийн уулын нэгдүгээр хэсгийн ЭШ 15/90 экскаваторын машинч Г.Отгонпүрэв Монгол улсын Гавьяат уурхайчин болж төр түмнээрээ хийсэн ажлаа үнэлүүлж уурхайчид бид бүхнийг баярлуулсан. Тэгвэл энэ гуравдугаар сард манай компанийн ахмад уурхайчин Ц.Цэвээнбалжир Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнууллаа.

Элсэн цаг тэмцээн зохион байгууллаа

hourglass

Нүүрс бутлан ачих хэсгийн эмэгтэйчүүд эрчүүдийнхээ баярыг тун сонирхолтойгоор зохион байгууллаа. Эдний хамт олон жил бүр уламжлал болгон “Элсэн цаг” хөгжилтэй зохион байгуулдаг бөгөөд хамгийн сонирхолтой нь “Элсэн цаг”-ийн асуултууд нь ажил төрлийн холбоотой нэг ч асуулт байгаагүй зөвхөн хөгжөөнт, танин мэдэхүй, IQ-ийн болон ертөнцийн гурваас асуулт бэлтгэсэн байлаа.

Цэрэг эрсийн баяраар уурхайчин залуус…

March_18

Зэвсэгт хүчний 88 жилийн ойн өдрөөр манай компанийн эмэгтэйчүүд эрчүүддээ бяцхан урлагийн тоглолтоор бэлэг барьлаа. Уг тоглолтонд хяналтын хэлтсийн бага эмч Г.Дуламсүрэн, Илч -3 хамтлаг, мөн захиргааны эмэгтэйчүүд оролцож цэргийн дуунуудаар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Хамгийн сонирхолтой нь дуучид цэргийн хувцсаар хувцасласан нь үзэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлж байсан юм.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр уурхайчин эмэгтэйчүүд…

March_8

2009.03.06-ны өдөр уурхайчин бүсгүйчүүд баяраа тэмдэглэлээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагааг Тэргүүн Дэд Захирал С.Батжаргал уурхайн нийт бүсгүйчүүддээ баярын мэнд дэвшүүлснээр эхлүүлсэн юм. Энэ жилийн гуравдугаар сарын найманд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 99 дэх өдөр болж өнгөрлөө.

Англи хэлний баяр боллоо

english

Манай компани Golden Bridge гадаад хэлний сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажилчдаа англи хэлний мэдлэгтэй болгох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ сургалтанд 57 инженер техникийн ажилтан хамрагдаж байна.Тэгвэл 2009.02.12-ны өдөр дөрвөн түвшингийн суралцагчдын дунд англи хэлний баяр болж хоёр сарын хугацаанд юу сурч мэдсэнээ тайлагнаж, өөр хоорондоо чамгүй сайн өрсөлдлөө.

ХАБЭА-н хуулийг хэн сайн мэдэх вэ? сэдэвт АСТ боллоо

ast

2009 оны 2-р сарын 6-ны өдөр Эрчим хүчний нэгдсэн хэсэг ҮЭНХ хамтран эрчим хүчний нэгдсэн хэсгийн нийт ажилчидын дунд ХАБЭА-н хуулийг хэн сайн мэдэх вэ? сэдэвт АСТ зохион байгууллаа. Уг тэмцээнд цахилгааны шуурхай албаны “ЛИДЕР”, кабель туршилтын бригадын “КЕНЕТРОН”, релей засварын бригадын “ХУРД”, Станцын техникчдийн “ЦОГЛОГ”, өндөр хүчдэлийн шугамын бригадын “ШУГАМАН ДЭЭР ХҮНТЭЙ! БҮҮ ЗАЛГА!” , дулаан ус хангамжийн “ИЛЧ ” зэрэг зургаан баг амжилттай оролцлоо.

Бүх хэсгүүд төрийн дуулалтай боллоо

suld

Өнгөрөгч 2008 онд манай компани төдийгүй улс орон даяар тэмдэглэлт үйл явдалууд болж өнгөрсөн билээ. Тухайлбал: Манай уурхай үүсч байгуулагдсаны 30 жилийн ой, Бээжин-2008 зуны олимп гээд олон сайхан үйл явдлаар дүүрэн он байсан. Энэ үед Монгол хүн бүр төрийнхөө дууллыг сайн мэдэж байх шаардлагтай гэдэг нь харагдаж байсан нь нууц бишээ.

Wagner Asia
Komit
Mera
Za mine