"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

 

“БАГАНУУР” ХК-ИЙН  ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

 2018 оны 4 дугаар сарын 24-ний өдөр                                                                                                  Улаанбаатар хот

 “Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 11 цагт “Багануур ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын хурлын танхимд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.”Багануур” ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны тайлан

2. Компанийн аудитлагдсан санхүүгийн тайлан, Аудитын хорооны дүгнэлт

3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлан болон 2018 оны зардлын төсвийг батлах

4. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох

5. Ногдол ашгийн тухай

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөр, хувьцаа эзэмшигчийн саналын хуудсыг хүлээн авах эцсийн өдрийг 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00 цагаар тасалбар болгоно.

Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын холбогдох материалтай 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн “Багануур-Илч” ХХК, харъяа брокер, дилерийн компанид ирж танилцан хуралд идэвхтэй оролцоно уу.

 

                                                  Хурал хуралдуулах газрын хаяг:

“Багануур ХК-ийн охин компани Багануур Илч ХХК-ийн 2 давхарт 103 тоот хурлын танхимд  /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 23-1 тоот/

                                                                  Лавлах утас:

“Багануур-Илч” ХХК, утас 70157719

Хурал зохион байгуулах комисс: 99977203

Wagner Asia
Komit
Mera
Za mine