"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

2014 оны 10-р сарын мэдээ

  • ҮЭНХорооноос 10-р сарын 15-нд “Танд зөвлөе” сэдэвт нээлттэй өдөрлөгийг компанийн захиргааны байранд зохион байгуулсан. Тус өдөрлөгт Дүүргийн төрийн үйлчилгээний байгууллагууд болох Нийгмийн даатгалын хэлтэсийн Татварын албаны, Өмч харилцааны газарын, Хөдөлмөрийн эрх зүйн мэргэжилтэн нарыг урин оролцууллаа.
  • Эмэгтэйчүүдийн зөвлөл уурхайчин эмэгтэйчүүддээ зориулан 10-р сарын 17-ны өдөр зохион байгуулсан “Эрүүл зөв хооллолт”, “Арьс, үсээ хэрхэн арчлах” сэдэвт сургалтанд 50-аад ажилтан хамрагдлаа.
  •  Дүүргийн ҮЭ-ийн Холбооны нэрэмжит шилжин явах цомын төлөө холимог багийн “Гар бөмбөг”-ийн тэмцээнд Б.Хатанзориг ахлагчтай манай баг тамирчид  амжилттай оролцож 1-р байранд шалгарсан.
  •  Улаанбаатар хотноо 10-р сарын 20, 21-ний өдрүүдэд болсон “Дэлхийн өмнөд хэсэгт нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн хөдөлмөрийн зорилгыг хөгжүүлэх нь” сэдэвт Олон улсын Уул Уурхайн салбарын бага хуралд ҮЭНХорооны дарга Д.Итгэлт оролцлоо.
  • 2014 оны өвлийн ажлын гуталын сонголтыг хийх санал асуулгыг 10-р сарын 9-нөөс 10-р сарын 16-ны хооронд зохион байгуулсан бөгөөд хэсэг бүрээс оролцсон 110 төлөөлөл 11 төрлийн гуталд саналаа өглөө. Саналын дүнг нэгтгэн холбогдох хэлтэст хүргүүлж нийлүүлэлтийн хугацааг анхаарч ажиллахыг санууллаа.

Үйлдвэрчний эвлэлийн 9-р сарын мэдээлэл

  • Хамтын гэрээний 4.15 дахь заалтыг энэ онд хэрэгжүүлэхдээ Хэсэг нэгж бүрээс шалгарсан 22 ажилтныг  Байгаль далай, Улаан үүд,  Дархан, Сэлэнгийн чиглэлд аялуулсан.  Аялагчид Итгэлт хамбад мөргөж, Байгаль далай, Сайханы хөтөл,  Хувьсгалын музей, Аглаг бүтээлийн сүм зэрэг байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг үзэж танилцлаа.
  •   Дүүргийн ЗДТГазар, Гэр бүл хөгжлийн төвөөс гэр бүлд нандин дурсамж үлдээх, эцэг эх, хүүхдийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр “Тэмүүлэл” зусланд зохион байгуулсан “Гэр бүлийн ээлж” арга хэмжээнд байгууллагыг төлөөлж НБАХ-ийн Б.Насанбат, ТАМЗХ-ийн Э.Цогтбаатар нарын гэр бүл оролцлоо.
  •  ҮЭНХорооны  нэрэмжит “Хөл бөмбөгийн шилжин явах цом”-ын төлөө тэмцээн 9-р сарын 4-ны өдрөөс эхлэн 9-р сарын 14-ны хооронд амжилттай зохион байгууллагдсан.Тэмцээнд хэсэг нэгжийн 10 багийн 140 гаруй тамирчид оролцож

                          1-р байранд – ТАМАХ-ийн баг

                          2-р байранд – Уул I хэсгийн баг

                          3-р байранд – Уул II хэсгийн баг

      Шилдэг хамгаалагчаар – Уул I хэсгийн Ч.Ганзүрх

      Шилдэг хаалгачаар – ТАМАХ-ийн Т.Батболд

      Шилдэг давтлогчоор – ТАМАХ-ийн Т.Эрдэнэбаяр

      Шилдэг тоглогчоор – Уул II хэсгийн Д.Отгонбаяр нар тус тус шалгарлаа.

  •   НБАХ-ийн ҮЭСХорооны тайлан сонгуулийн хурал 9-р сарын 24-нд болж ҮЭСХороон даргаар С.Нарантунгалаг, тэргүүлэгч гишүүдээр Тех-1-ийн Б.Баярхүү, Тех-2-ийн Н.Баттулга, Өртөөний  Ш.Батгэрэл нарыг сонголоо.

      5-р сарын 1 ны өдөр МҮЭХолбооноос зохион байгуулсан “Хөгжил эв нэгдэл” цуглаанд ҮЭНХорооны төлөөлөл болж 15 хүн оролцсон.

      ХАБЭА-н сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан “Нэн түрүү ХАБЭА” сэдэвт АСТ тэмцээнд хэсэг нэгжийн 10 баг амжилттай оролцож

              Тэргүүн байранд ЗХ-ийн “Сэтгэмж” баг

              Дэд байранд ҮАМХ-ийн “Алтанжолоо” баг

             Гуравдугаар байранд ЭХНХ-ийн “Эрчим” баг тус тус шалгарлаа.

      ҮЭНХорооноос 5-р сарын 23-ны өдөр тэргүүлэгч, сонгуультануудаа “ҮЭ-ийн мэдлэгийн үндэс” сэдэвт сургалтанд хамруулж, МУ-ийн Засгийн газрын Ордонд орж иргэний танхимын үйл ажиллагаатай танилцуулж музей үзэж, УИХ-ийн Д.Ганбаатар гишүүнтэй уулзаж зураг авахууллаа.

      5-р сарын 25-ны өдөр ҮЭНХороо болон Спорт цогцолбороос зохион байгуулсан “Багийн буухиа гүйлт” тэмцээнийг зохион байгууллаа.Тэмцээнд 9 баг оролцож

              Тэргүүн байранд ЭХНХ-ийн баг

              Дэд байранд ЗХ-ийн баг

             Гутгаар байранд ТАМЗХ-ийн баг тус тус шалгарлаа.

Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны танилцуулга

Багануурын нүүрсний ил уурхайн ажилчдын санаачлагаар 1978 оны 09 сарын 28-нд 52 гишүүнтэйгээр анхны Үйлдвэрчний Эвлэлийн Хороо байгуулагдаж орон тооны бус даргаар нь уурхайн тэсэлгээний инженер Ц.Лхасүрэн сонгогдон ажиллаж байсан тэр үеэс өнөөг хүртэл 1200-аад гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн Нэгдсэн Хороо болтлоо өргөжин одоо 12 салбар хороо, 70-аад идэвхитэн сонгуультан, 5 тэргүүлэгч, 1 ня-бо, зохион байгуулагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хорооны дэргэд Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Эмэгтэйчүүд, Залуучуудын хороо, Хянан шалгах комисс зэрэг салбар зөвлөл ажиллаж байна.

Нүүрсний уурхайтайгаа эн чацуу гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа тасралтгүй 35 жил явуулах хугацаанд ҮЭ-ийн ажил нь үеийн үед онцлог байлаа.

1978 онд Ц.Лхасүрэн-анхны ҮЭ-ийн Хороог үүсгэн байгуулсан.

1979 онд Н.Доржпүрэв-ҮЭ-ийн Нэгдсэн Хороог байгуулсан.

1980-1985 онуудад П.Хуягдорж-залуу үеийг хүмүүжүүлэх, багш шавийн барилдлага, холбоог бэхжүүлэх, ахмадаас суралцах ажлыг өрнүүлсэн. ЗХУ-ын Волгода мужийн туршлагаар социалист уралдааны кросс системийг нэвтрүүлж зохион байгуулсан.

1985-1991 онуудад Ч.Сумъяа-хөдөлмөрийн бүтээл, ажлын эрч хүч, социалист уралдаан зохион байгуулахад хамтран ажиллаж ажилчдын сургалт, мэргэжил  эзэмшүүлэхэд

анхаарч ажилласан. ХААЭА-н гурван шатны үзлэгийг зохион байгуулах, ХХАА-ны хяналтын системийг нэвтрүүлсэн.

1991-1995 онуудад Ж.Туяа-ҮЭ-ийн ажилтныг мэргэшүүлэх, зээлдэн туслах кассын үйл ажиллагааг явуулж гишүүдийн амжиргааг дээшлүүлэхэд анхаарсан.

1995-2004 онуудад Д.Туул-ҮЭ-ийн гишүүд, сонгуультныг мэргэшүүлэх сургалтыг түлхүү явуулж, зах зээлийн шилжилтийн үеийн ҮЭ-ийн үйл ажиллагааг сонгодог утгаар нь өрнүүлж, Хамтын гэрээг байгуулахад чухал ач холбогдол өгч ажилласан.

2004 оноос  Д.Итгэлт-Гишүүдэд Хамтын гэрээний ач холбогдлыг ойлгуулах, сурталчилах,  үр дүнг дээшлүүлж, хөдөлмөрлөх эрхээ хамгаалахад гишүүний өөрийн оролцоо, мэдлэг  чухал, мөн ҮЭ-ийн тэмцэл нь хамт олны эв санааны нэгдэл, хамтын  хүч гэдгийг ойлгуулсан.

Wagner Asia
Komit
Mera
Za mine