"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Сонгон шалгаруулалтын мэдээ:

Багануур ХК-ийн  “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт”-ын шинэ журмын дагуу, компанийн хүний нөөцөд бүртгэлтэй экскаваторын машинч мэргэжилтэй ажил горилогч 30 гаруй иргэнээс анкетын шалгаруулалт хийж,  нэг  буюу түүнээс дээш жил суралцаж тусгай мэргэжил эзэмшсэн 18 иргэнийг сонгон шалгаруулалтанд оролцуулав. Эхний шатны шалгаруулалт буюу онолын мэдлэгийн шалгалтанд өндөр оноо авсан 5 иргэнээс  2 дахь шатны шалгалтыг ажлын байран дээр авч хамгийн өндөр оноотойг нь шууд ажлын байраар хангахаар болов.  Удаах оноо авсан хоёр иргэнийг нөөцөд бүртгэн авахаар шийдвэрлэлээ.

2016.08.22-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтанд оролцогсдын онолын мэдлэг, мэргэжлийн түвшин тавигдаж байгаа шаардлагаас ихээхэн доогуур байгааг комиссыг зүгээс оролцогчдод анхаарууллаа.

3 иргэн ажлын байраар хангагдах боломжтой боллоо.

2016.03.15-ны өдөр өндөр хүчдэлийн монтёрын сонгон шалгаруулалт явагдлаа. Сонгон шалгаруулалтад Багануур дүүргийн харъяалалтай, цахилгаанчин мэргэжилтэй 9 иргэн орсоноос 3 нь авбал зохих оноог авч тэнцэн цаашид ажлын байраар хангагдах боломжтой боллоо.

ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МЭДЭЭ

 1.   2016 оны 2-р сарын 26-ны өдөр Засварын хэсгийн экскаваторын цахилгаанчины ажлын байрны дотоод сонгон шалгаруулалт явагдлаа. Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж мэргэжилтэй, мэргэжлээрээ 2 -оос дээш жил ажилласан 5 ажилтан сонгон шалгаруулалтад оролцсоноос Уулын 2-р хэсгийн цахилгаанчин  М.Шаравдорж, Уулын 1-р хэсгийн цахилгаанчин Э.Нарангэрэл нар хамгийн өндөр дүнг авлаа.

2.   2016 оны 02-р сарын 29-ний өдөр Технологийн авто машины засварын хэсэгт 6 сар ажиллах гэрээт гагнуурчны ажлын байранд сонгон шалгаруулалт явууллаа. Сонгон шалгаруулалтад гагнуурчин мэргэжлээр бүртгүүлсэн 7 ажил горилогч оролцож иргэн Н.Отгонбаяр тэнцэж гэрээт гагнуурчнаар ажиллахаар шалгарлаа. Сонгон шалгаруулалтыг Засварын хэсгийн дарга доктор Х.Хашбатаар ахлуулсан  5 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс онолоор болон гагнуурын 4 төрлөөр зохион байгууллаа.

Wagner Asia
Komit
Mera
Za mine