"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

2016 оны Сургалтын мэдээ

2016 онд 8 багц 56 төрлийн сургалтанд давхардсан тоогоор 4234 ажилтан хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд сургалтын байгууллагуудтай хамтарсан болон дотоод сургагч багш нараар сургалтуудыг зохион байгуулуулж байна. Эхний 8 сарын байдлаар давхардсан тоогоор 3158 ажилтныг сургалтанд хамруулж 48,5 сая төгрөгийн зардал гаргаад байна.

Мэргэжлийн шалгалтын төв комиссыг зохион байгуулан 4 ажилтнаас мэргэжлийн зэргийн, 435 ажилтнаас допускийн эрх авах сургалт шалгалт, ТАМАХ-ийн ажилтнуудын атестатчиллын сургалт шалгалтад 180 гаруй операторыг хамрууллаа. Мөн шинээр ажилд орохоор бүртгүүлсэн гагнуурчин, тэсэлгээчин, экскаваторын машинч, цахилгаанчин мэргэжилтэй 40-д иргэнээс шалгалт авч  дараалал тогтоогоод байна.

Ажлын байран дээр зэрэг нэмэх, дотроо шилжсэн, шинээр ажилд орсон буюу дагалдан,  туршилтын хугацаа  дууссан ажилтнуудын тайланг хамгаалуулан, шалгалтыг  онолоор болон ажлын байр дээр нь авч байна.

Сургалтын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ХАБ-ЭА-ын мэргэшүүлэх сертификаттай сургалтанд 145 ИТА, ачаа өргөх тээвэрлэх тоног төхөөрөмжтэй харьцан ажилладаг ажилтны тусгай эрх сунгах, шинээр эрх олгох сургалтанд 212 ажилтан тус тус хамрагдлаа. Эрсдлийн менежмент, эрсдлийн үнэлгээ, төслийн удирдлага болон дотоод аудит, Пи Ар, Эрчим Хүчний Хэмнэлтийн тухай хууль, Гамшиг гал түймрээс хамгаалах ажилтны гэрчилгээт сургалт, Камминз хөдөлгүүрийн сургалт, Хитачи засварын сургалт, АББ цахилгаан тоног төхөөрөмжийн зэрэг сургалтуудыг хуваарийн дагуу зохион байгууллаа.

2015 оны сургалтын тайлан мэдээ

2015 оны сургалтын  тайлан мэдээ

2015 онд сургалтын төлөвлөгөөг 8 ерөнхий сэдвээр, чиглэл тус бүрд нь хуваарилан баталсан бөгөөд давхардсан тоогоор нийт 4248 ажилтанг сургалтанд хамруулахаар төлөвлөсөн. Давхардсан тоогоор  4285 ажилтан сургалтанд хамрагдаж 100,8 хувиар төлөвлөгөө биелэлээ. Дээрхи сургалтуудыг зохион байгуулахад зориулж 60 сая төгрөг төсөвлөсөнөөс  58,5 сая төгрөг зарцуулсан  байна.

Багануур ХК-ий сургалтын чиглэлүүд, хамрагдсан ажилтнуудын тоо,

Сургалтын чиглэл

2014 он

2015 он

ИТА-г мэргэжилдээшлүүлэх

18

9

Гадны байгууллагатай хамтарсан

ИТА-ын мэргэжлийн ба бусад сургалтууд

85

102

ИТА туршлага судлах

8

29

Ажилтнууд туршлага судлах

15

28

Ажилтан мэргэжил дээшлүүлэх

15

13

Ажилтнуудын тусгай эрх сунгах, олгох

80

42

Гадаад сургалт

-

2

Компаний дотоод сургалт

Дотоод сургалт

128

88

ИТА бэлтгэх анхан шатны чиглүүлэх сургалт

4

3

Ажилтнуудын хөрвөн ажиллах чадварт сургаж мэргэшүүлэх

4

4

Хэсэг нэгжүүдийн дотоод сургалт

3718

3857

Мэргэжлийн чиг баримжаа олгох

Шинээр орсон

62

45

Дотроо шилжсэн

103

63

Нийт

4225

4285

Шалгалт

Мэргэжлийн зэргийн

12

6

Экскаваторчдын атестатчилал

128

193

Давтан шалгалт

13

18

Допускийн шалгалт

383

443

НИЙТ

536

660

Wagner Asia
Komit
Mera
Za mine