02

Nov

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДЭВТ ГАЛ УНТРААХ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ.

Өнөөдөр /2023.11.02/ компанийн Гамшгаас хамгаалах штаб, Багануур дүүргийн Гал унтраах, аврах 64-р ангитай хамтран гал эсэргүүцэх дасгал, сургууль зохион байгууллаа. Гал эсэргүүцэх дасгалд Технологийн автомашины ашиглалтын хэсэг, технологийн автомашины засварын хэсэг, захиргааны нийт 200 орчим ажилтан хамрагдлаа. Дасгал сургууль нь технологийн автомашин, тоног төхөөрөмжид гал гарсан үед ажилтнууд хэрхэн хаашаа мэдээлэх, гарсан галыг яаж унтраах,

04

Sep

“БАГАНУУР” ХК НЬ ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 45001:2018 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН МАГАДЛАН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

“Багануур” ХК нь өөрсдийн үнэт зүйл болсон ажилчдынхаа амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй байх бүхий л боломж нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаагийн нэг томоохон илрэл бол анх 2021 онд Франц улсын олон улсын аудитын “Афнор” группээс Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарч баталгаажилтын гэрчилгээг авч байсан явдал юм. Энэ

24

Aug

“THE FUTURE OF COAL BAGANUUR 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны өдөрлөг 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Багануур ХК-ийн 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "THE FUTURE OF COAL BAGANUUR 2023" олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны өдөрлөг 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хоёр дахь өдрийн эрдэм шинжилгээний хурал Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуй сэдвээр үргэлжиллээ. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс таван толгой ХК, Таван Толгой Түлш ХХК зэрэг 10-аад

14

Sep

МАГАДЛАН АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРЛАА.

Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартын хэрэгжилтийн хүрээнд Мон Сертф ХХК-ийн аудитын баг 9-р сарын 12-оос 14-ний өдрүүдэд Багануур ХК-д ажиллаж магадлан аудит хийлээ. Гурван өдөр ажилласан аудитын баг өнөөдөр хаалтын хурлаа зохион байгуулж компанийн удирдлагуудад дүгнэлтээ танилцуулав. Аудитын дүгнэлтээр том болон жижиг үл тохирол илрээгүй байна. Тиймээс Мон Сертф ХХК

06

Sep

БАГАНУУР ХК-ИЙН ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

Одоогоос яг жилийн өмнө Багануур ХК Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 Олон Улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлагдаж гэрчилгээгээ гардан авсан. Энэ нь уг стандартыг нэвтрүүлэх ажлын эхлэл байсан бөгөөд цаашид жил бүр стандартын хэрэгжилтээ шалгуулж, баталгаажуулж байх юм. Стандартын хэрэгжилтийн явцыг дотооддоо хянах зорилгоор гүйцэтгэлийн хэмжилт мониторинг, дотоод аудитыг тогтсон хугацаанд