"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

  • Image 01
  • Image 02
  • Image 03
  • Image 04
  • Image 05

mendchilgee

zurag“Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.
Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон зүтгэж 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Монгол улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг манай компани Багануур дүүргийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 78 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Бид “Тогтвортой хөгжлийг хангасан, мэдлэг инновацид суурилсан үндэсний тэргүүлэгч компани” болохыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо цахилгаан дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр байсаар ирсэн манай уурхайн хамт олон нийгмийн хариуцлагаа цаг ямагт биелүүлсээр ирсэн. Түүгээрээ бахархдаг. Ард иргэдийн нууруун дээр ирэх үнийн өсөлтийг аль болох бага байлгах гэж Монгол улсын Засгийн газар бидний олборлосон нүүрсний үнийг өөрийн өртгөөс нь доогуур тогтоон, хатуу барьсаар ирсэн. Хэдийгээр зах зээлийн зарчимд нийцэхгүй арга хэмжээ болов ч, төр өөрийн мэдлийн компаниараа дамжуулан иргэддээ үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлт гэж ойлгож болно. Үүнээс улбаалан, тус компани олон жилийн турш алдагдал хүлээсээр байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн хамгийн тод жишээ юм. Монгол улсын төрийн өмчит компаниудаас манай компани анх удаа “Компанийн нийгмийн хариуцлагын стратеги” боловсруулж батлан Олон улсын жишиг хандлагад хүрэхийг зорин ажиллаж байна.
Бид цахим хуудсаараа дамжуулан компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цаг үеийн бүхий л үйл явдлыг цаг алдалгүй та бүхэнд мэдээлж байх болно. Та бүхэн бидний ажилд тус нэмэр болж, санал хүсэлтээ илэрхийлэхэд бид баяртай байх болно.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт “Багануур” ХК-ийн нийт уурхайчдынхаа өмнөөс болон хувиасаа харилцагч, иргэд та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдарлын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ gariin useg Э.НОМИНЧУЛУУН

ЭРХЭМ ЗОРИЛГО/ҮНЭТ ЗҮЙЛС

zurag

АЛСЫН ХАРАА

МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОГЧ БАЙНА.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

zurag

Шинэ мэдээ

Илгээлтийн эздийн уулзалт боллоо
Илгээлтийн эздийн уулзалт боллоо

2018 оны 07 сарын 20

Социалист уралдаан, нам, үйлдвэрчин, эвлэлийн их хурал, 5 жилийн төлөвлөгөө, 5 жилийн гавшгайч, бүгд хурлын шийдвэр биелүүлэх аян, багш шавийн гэрээ, шинэ бүтээл оновчтой саналын бүтээлч бригад, намын гишүүний манлайлал, коммунист суботник......... Эдгээр үгс цаг үедээ үнэ цэнэтэй байж эдгээр үгсий[дэлгэрэнгүй...]

Монгол Улсын Гавъяат уурхайчин П.Чулуун-Эрдэнэ
Монгол Улсын Гавъяат уурхайчин П.Чулуун-Эрдэнэ

2018 оны 07 сарын 10

Анх 1980 оны наймдугаар сарын сүүлээр морио унаад ээжтэйгээ Мөрөнгөөс Багануурыг зорин ирж байжээ. Түүнийг ирэхэд уурхайн дарга Д.Дондов "ирэх сард хүрээд ир" гээд явуулж байж. Морио унаад буцаад явж байжээ тэр үед... Төдийгөөс өдий хүртэл 38 жил өнгөрч. Залуу насны ид бяр, сэтгэл зүрх бүхн[дэлгэрэнгүй...]

Уурхайчдын дэмжлэгтэйгээр байгуулагдсан номын сан үүдээ нээлээ
Уурхайчдын дэмжлэгтэйгээр байгуулагдсан номын сан үүдээ нээлээ

2018 оны 07 сарын 04

"Багануур" ХК-ийн ажилтнууд 40 жилийн ойдоо зориулан хувь хүнийг хөгжүүлэх танхим байгуулах төсөл хэрэгжүүлсэн билээ. Үүний хүрээнд “Нэг уурхайчин-нэг ном” сэдэвт номын хандивын аянг ажилтнуудын дунд өрнүүлснээр утга зохиол, нийгэм соёл, хувь хүний хөгжил, хууль эрх зүй, эрүүл мэнд-спорт, эдийн заса[дэлгэрэнгүй...]

Дугуйн замын нээлт боллоо
Дугуйн замын нээлт боллоо

2018 оны 06 сарын 28

"Багануур ХК" 40 жилийнхээ ойн хүрээнд олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд Дүүргийн Наран хорооллоос Уурхай хүртэл 4,5 километр урт дугуйн зам барьж ашиглалтанд орууллаа. Хоёр гүүрэн зам, дугуйн суурь зам, амрах орчин, тоглоомын талбайтай дугуйн замын хоёр хажуу талаа[дэлгэрэнгүй...]

"Орон нутаг -2018" шатрын тэмцээн өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө

2018 оны 06 сарын 25

"Багануур" ХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит "Орон нутаг -2018" шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа. Чулуунтуулын Эрхэмбаяр, Батхишигийн Удвал нар алтан медаль, Осорын Бямбаа, Цогтбаатарын Амарбилэг нар мөнгөн медаль, Бүрэнтэгшийн Алдар, Дэлгэрсайханы Анужин хүрэл мед[дэлгэрэнгүй...]

"ХҮНДЭТГЭЛИЙН ХААЛГА" босголоо

2018 оны 06 сарын 25

"Багануур" ХК-ийн 40 жилийн ойн хүрээнд Засварын хэсгийн хамт олон Хүндэтгэлийн хаалга босголоо.  Хөдөлмөрийн баатар төрөн гарсан хоёр эксковаторыг хаалганы хоёр баганан дээр бүтээсэн нь олон баатрууд төрөн гараасай гэсэн билэгдлээр урлажээ. Засварын хэсгийн дарга Г.Соронзонболд "Өөдлөх айл үүднээсэ[дэлгэрэнгүй...]

Ахмадуудаа хүлээн авч уулзлаа
Ахмадуудаа хүлээн авч уулзлаа

2018 оны 06 сарын 05

Монголын уул уурхайн салбарын томоохон бүтээн байгуулалт Багануурын их уурхайн 40 жилийн ойг тохиолдуулан ахмад уурхайчдын туулж өнгөрүүлсэн ажил амьдралын туршлага, үнэтэй сургамжийг сонсож хуваалцах, чөлөөт ярилцлага, уулзалт зохион байгуулах, залгамж чанарыг бэхжүүлэх зорилготой "Гурван үеийн уул[дэлгэрэнгүй...]

"ОДОН БӨМБӨГ"-ийн шилдгүүд

2018 оны 06 сарын 04

Хариуцлагатай уул уурхайн түүхт Багануур ХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит Ахмадын Улсын аварга шалгаруулах ширээний теннисний нээлттэй тэмцээн маш ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний Холимог хосын төрөлд 64 хос оролцсоны 1-р байр Ч.Нямаа Ганхайч / Орхон аймаг / 2-р б[дэлгэрэнгүй...]

Wagner Asia
Komit
Mera
Za mine