"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

  • Image 01
  • Image 02
  • Image 03
  • Image 04
  • Image 05

mendchilgee

zurag“Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.
Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон зүтгэж 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Монгол улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг манай компани Багануур дүүргийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 78 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Бид “Тогтвортой хөгжлийг хангасан, мэдлэг инновацид суурилсан үндэсний тэргүүлэгч компани” болохыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо цахилгаан дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр байсаар ирсэн манай уурхайн хамт олон нийгмийн хариуцлагаа цаг ямагт биелүүлсээр ирсэн. Түүгээрээ бахархдаг. Ард иргэдийн нууруун дээр ирэх үнийн өсөлтийг аль болох бага байлгах гэж Монгол улсын Засгийн газар бидний олборлосон нүүрсний үнийг өөрийн өртгөөс нь доогуур тогтоон, хатуу барьсаар ирсэн. Хэдийгээр зах зээлийн зарчимд нийцэхгүй арга хэмжээ болов ч, төр өөрийн мэдлийн компаниараа дамжуулан иргэддээ үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлт гэж ойлгож болно. Үүнээс улбаалан, тус компани олон жилийн турш алдагдал хүлээсээр байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн хамгийн тод жишээ юм. Монгол улсын төрийн өмчит компаниудаас манай компани анх удаа “Компанийн нийгмийн хариуцлагын стратеги” боловсруулж батлан Олон улсын жишиг хандлагад хүрэхийг зорин ажиллаж байна.
Бид цахим хуудсаараа дамжуулан компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цаг үеийн бүхий л үйл явдлыг цаг алдалгүй та бүхэнд мэдээлж байх болно. Та бүхэн бидний ажилд тус нэмэр болж, санал хүсэлтээ илэрхийлэхэд бид баяртай байх болно.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт “Багануур” ХК-ийн нийт уурхайчдынхаа өмнөөс болон хувиасаа харилцагч, иргэд та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдарлын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ gariin useg Э.НОМИНЧУЛУУН

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАСАН, МЭДЛЭГ ИННОВАЦИД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ БОЛНО.

АЛСЫН ХАРАА

МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОГЧ БАЙНА.

ҮНЭТ ЗҮЙЛС

1.    АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Бид хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг нэн тэргүүнд тавьдаг.
2.    САНААЧЛАГЧ, БҮТЭЭЛЧ, СУРАЛЦАГЧ
Бид мэргэжилдээ хүндэтгэлтэй хандан, санаачилгатай байж, шинэ шийдэл, ажлын шинэ арга замыг бүтээлчээр хөгжүүлж, мэргэшлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулахын тулд мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлдэг.
3.    ШУДРАГА ҮНЭНЧ
Бид зөв зүйлийг хийж, шудрага ил тод байдаг. Өөртөө болон бусдад зарчимч байдлаар хандаж, шударга бус байдалтай үл эвлэрнэ.
4.    ХАРИУЦЛАГА
Бид үүрэг хариуцлагаа ухамсарлаж хийж буй үйлдэл хэлсэн үгэндээ эзэн болдог.

5.    БАГИЙН АЖИЛЛАГАА, ХАМТЫН ХҮЧ
Бид харилцан итгэлцэл, хүндлэлийг бий болгон хүн бүр багийн нэг хэсэг болж үр дүнтэй хамтран ажилладаг.

Шинэ мэдээ

Алтан намар өдөрлөг боллоо
Алтан намар өдөрлөг боллоо

2017 оны 10 сарын 23

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар” гэр бүлийн өдөрлөг 2017.10.22-ны өдөр “Уурхайчин” спорт цогцолборт боллоо. Уурхайчдын гэр бүлүүдийн дунд 12 дахь жилдээ болж буй уг өдөрлөг энэ жил “Хооллолт эрүүл мэнд” сэдэвтэйгээр зохион байгуулагдав. Өмнөх жилүүдэд уурхайчдын гэр бүлүүд төр[дэлгэрэнгүй...]

Гэр бүлүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болов
Гэр бүлүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болов

2017 оны 10 сарын 23

Алтан намар өдөрлөгийн хүрээнд гэр бүлүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Уг тэмцээнд 9 хэсгийн 70 гаран тамирчин оролцсоноос Захиргааны хэсгийн гэр бүлийн баг 1-р байр, Үйлчилгээний авто машины хэсгийн баг 2-р байр, Уулын 1-р хэсгийн баг 3-р байранд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгө[дэлгэрэнгүй...]

6 ширхэг шинэ техникээр хөрөнгө оруулалт хийлээ
6 ширхэг шинэ техникээр хөрөнгө оруулалт хийлээ

2017 оны 10 сарын 20

Багануур ХК нь 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-тай гэрээ байгуулан CAT 777D хөрс тээвэрлэлтийн 100 тонны даацтай авто самосвал 2 ширхэг, CAT 773E нүүрс тээвэрлэлтийн 61 тонн даацтай авто самосвал 2 ширхэг, CAT 14M авто грейдер, CAT 824K  маркийн дугуйт [дэлгэрэнгүй...]

1100 санаа, 1100 ажил зорилтот хөтөрлбөрийн 2-р ээлжийн аялагчид арлын Япон орныг зорих гэж байна
1100 санаа, 1100 ажил зорилтот хөтөрлбөрийн 2-р ээлжийн аялагчид арлын Япон орныг зорих гэж байна

2017 оны 10 сарын 19

Ажилтнуудын хандлага, сэдлийг нэмэгдүүлж, багийн ажиллагааг сайжруулах замаар ажлын бүтээмж үр дүнг нэмэгдүүлэх зорилготой энэхүү сургалт хөгжлийн аялалын 2-р ээлжээр 20 уурхайчин 2017 оны 10-р сарын 23-наас Улаанбаатар – Токио- Иваки – Готэнба гэсэн маршрутаар 6 шөнө 7 өдрийн аялалд гарахаар өн[дэлгэрэнгүй...]

Ахмад уурхайчин З.Ичинхорлоо гуайд компанийн захиргаа хүндэтгэл үзүүллээ
Ахмад уурхайчин З.Ичинхорлоо гуайд компанийн захиргаа хүндэтгэл үзүүллээ

2017 оны 09 сарын 29

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан дүүрэг орон нутгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулсан 5 ахмадын “ХӨДӨЛМӨР АЛДАР” тэмдэглэх ёслолын үйл ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дүүргийн ЗДТГ боллоо. Эдгээр 5 ахмадын хөдөлмөр алдарыг тэмдэглэх ёслолын үеэр[дэлгэрэнгүй...]

Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

2017 оны 09 сарын 18

Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү өнөөдөр манай компанид ажиллаж компанийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Сайдын зөвлөх Ц.Баярбаатар, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дар[дэлгэрэнгүй...]

Залуучуудын анхны уулзалт үр дүнтэй боллоо
Залуучуудын анхны уулзалт үр дүнтэй боллоо

2017 оны 09 сарын 18

Өнгөрөгч бямба гариг Багануур ХК-ийн залуучуудын хувьд шинийг эрэлхийлж, хэрхэн манлайлагч болж, амжилтанд хүрэх арга замын талаар лекц сонссон, багаар ажиллах чадвараа сайжруулсан үр бүтээлтэй амралтын өдөр боллоо. Тодруулбал 2017 оны 5-р сард компанийн залуучуудын зөвлөл шинэчлэгдэн зохион бай[дэлгэрэнгүй...]

Wagner Asia
Komit
Mera
Za mine