"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

  1.    Багануур ХК ний сургалт хөгжлийн зорилго

Багануур ХК-д шаардлагатай мэргэжлийн ажилчдыг бэлтгэх, шинээр ажилд орж буй ажилтнуудад мэргэжлийн чиг баримжааолгох, тэднийгмэргэшүүлэх, ур чадварыгнэмэгдүүлэх, ИТА болон ажилчдыг хөгжүүлэх.

2. Ажилтныг сургах

Ажилтныг сургах гэдэг нь  ажилтны гүйцэтгэлийг сайжруулахын тулд мэдлэг туршлага, ур чадварыг дээшлүүлэх үйл явц юм.

2.1 Сургалтын хэрэгцээ шаардлагыг үнэлэх

            Ажлыг амжилттай гүйцэтгэх ба бүтээмжийг дээшлүүлэхэд ажилтны сул болон давуу талыг тогтоох, учирч байгаа саад бэрхшээл, асуудлыг илрүүлэх, ажиллагсдын ур чадварыг тогтоож ажлын гүйцэтгэлийг үнэлж, сургалтын хэрэгцээг нь  тогтоох юм.

2.2 Сургалтын зорилтыг тодорхойлох

 Сургалтын хэрэгцээ шаардлагыг тогтоосны үндсэн дээр зорилт нь  дараах бүрдэл хэсэгтэй байна.

-          Сургалтаас ажилтан гүйцэтгэлээ сайжруулахад чухам юу хэрэгтэй вэ гэдэг нь тодорхой байх

-          Гүйцэтгэлийн түвшин болон чанарын хэмжүүр нь тодорхой байх

-          Ажилтан гүйцэтгэлийн хүссэн үр дүнд хүрэхэд шаардагдах  нөхцөл байдал нь тодорхой бүрдсэн байх

2.3 Сургалтын аргыг тодорхойлох

Ажилтныг сургахын тулд ажил дээр нь сургах , сэлгэн ажилуулах, дадлагажуулан сургах, танхимын сургалтын аргуудыг дараах сургалтын төрлүүд дээр ашиглана.

 Сургалтын төрлүүд: 

 Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт:

Суралцагчийн боловсролын түвшин, хэрэгцээг харгалзан тодорхой нэг мэргэжлийн хүрээнд буюу бүлэг ажилбар хийж гүйцэтгэхэд шаардагдах техник, технологийн анхан шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалтын төрөл юм.

Үндсэн сургалт:

Үндсэн сургалт нь мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалт бөгөөд мэргэжил бүрийн тодорхойлолт, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсруулна.

Дагалдан сургалт:

Шинээр ажилд орсон болон тусгай ур чадвар олгох зорилгоор тухайн хүний эзэмшсэн мэргэжил нь эрхлэх ажил мэргэжилтэй нь ижил төстэй тохиолдолд дагалдангаар сургана.

Ээлжит бус давтан сургалт:

Тухайн мэргэжлийн мэдлэг, ур чадвар хангалтгүйгээс техникийн аваарь, технологийн зөрчил гаргасан  ажилтнуудад аваарь осол гаргаж акт тогтоосноос хойш 3 хоногийн дотор явуулна.

 Давтан сургалт:

Ажилтнуудын онолын мэдлэгийг сэргээх, мэргэжлийн зэргийг бататгах, ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг ашиглах дадлыг эзэмшүүлэх, АА-ны арга барилд сургах, бүтээмж нэмэгдүүлэх, өртөг зардлын талаар зохих мэдлэг олгох, ажилтнуудыг аттестатчилалын шалгалтанд бэлтгэх зорилгоор төлөвлөгөөний дагуу хэсэг нэгжүүд сургалт явуулна.

Хос мэргэжил эзэмшүүлэх сургалт

    Мэргэжлийн ажилчдад хоёрдогч мэргэжил шинээр эзэмшүүлэх сургалт юм.

Мэргэжлийн зэрэг дээшлүүлэх

Ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлыг шат дараалан дээшлүүлэх сургалт юм.

Бусад сургалт:

Үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлсэн тохиодолд техникийн бичиг баримт, ашиглалтын болон аюулгүй ажиллагааны заавар, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх зорилгоор зорилтот сургалтыг зохион байгуулна.

Удирдлага болон ИТА нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар ,гадаад хэл, удирдахуйн ухаан, бүтээмж , маркетинг, хөдөлмөрийн харилцааны мэдлэгийг дээшлүүлэх сургалтуудыг гадаад, дотоодын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, ижил төстэй үйлдвэрүүдэд явуулан зохион байгуулна

Дээрхи сургалтуудыг гадаад болон дотоод гэж ангилан мэргэжлийн сургалтын байгууллага болон компаний мэргэжлийн ИТА нар буюу сургагч багш нартай хамтран сургалтын журмын дагуу зохион байгуулна.

2.4 Сургалтыг үнэлэх

Сургалтыг үнэлсний үндсэн дээр сургалтын хөтөлбөрийн үр ашиг, үр дүн, тодорхойлогдоно. Сургалтын  өмнө дараа  ажлын байран дээрхи гүйцэтгэл яаж өөрчлөгдсөн,   сургалтын үр дүнд эзэмшсэн чадвар, ойлголт ямар байгааг тодорхойлно. Сургалтын үр дүнг  үнэлэхдээ ашгийн өсөлт, өртөг зардлыг бууралт, үр ашгийн дээшлэлт, үйлдвэрлэлийн, тоо чанарын өсөлт гэсэн хэмжүүрийг ашиглана.

3.Сургалтын мэдээллийн сан:

Энэ нь ажилтнуудыг бие даан сурч хөгжих боломжоор хангах замаар ажиллагсадын тасралтгүй суралцах орчинг бүрдүүлэх, мэдээллийг шуурхай хүргэхэд гол зорилго оршино.

Сургалтын мэдээллийн  санд дараах гарын авлага, ном, материал, мэдээлэл багтана.

  • Ажил мэргэжлийн заавар,  сургалтын материал, гарын авлага
  • Мэргэжлийн сургалтын байгууллага, эрдэмтэн, багш нарын хэвлүүлсэн ном сурах бичиг
  • Гадаад болон дотоодод зохион байгуулагдсан сургалтын материалууд
  • Сургалтанд хамрагдсан ажилтнуудын тайлан, санал бодол, зөвлөмж
  • Уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбоотой шинэ техник, технологийн тухай мэдээллүүд
  • Төрөл бүрийн эрдэм шинжилгээ, судалгааны мэдээллүүд
  • Интернетмэдээллүүд

 4. ИТА нарын хөгжлийн хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго нь компаний менежерүүдийг төлөвшүүлэх, манлайлагчийг тодруулах, хөгжүүлэх

Хөтөлбөрөөс хүлээгдэж байгаа үр дүн:

  • Менежерүүдийн бүтээлч сэтгэлгээ, мэдлэг, удирдах ур чадвар дээшилж хандлагын өөрчлөлт гарна;
  • Байгууллагын соёл, зан үйлийн эерэг хандлага бэхжиж хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ;
  • Тэргүүн туршлага болохуйц менежментийн хөтөлбөр болно;
  • Удирдах албан тушаалтныг бэлтгэх, сонгон шалгаруулах карьер менежмент хөгжинө.

 

Wagner Asia
Komit
Mera
Za mine