"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Ажлын байрны зар

Багануур ХК-ийн Мэдээлэл технологийн албанд дараах шаардлагыг хангасан эрэгтэй ажилтан шалгаруулж ажилд авна.

Ажилтанд тавигдах үндсэн шаардлага:

  • Программ хангамж, электроникийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан
  • Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Тогтвор сууршилтай ажиллах
  • Харилцааны соёлтой

Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүсэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө:

  • 1 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
  • Диплом болон мэргэжлийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

Материалыг 2015 оны 12  сарын 11-нээс 12 сарын 15-ны өдрүүдэд компанийн 204 тоотод хүлээн авна.

“Багануур” ХК

 

Wagner Asia
Komit
Mera
Za mine