ТЕНДЕРИЙН УРИЛГА

            Огноо2022 оны 05-р сарын 31  
Тендер шалгаруулалтын нэр:Дугуйт бульдозер  
Тендер шалгаруулалтын дугаар:№ БНХК/202202072/

Багануур Хувьцаат компани нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Дугуйт бульдозер –ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50,000.0 /тавин мянган/ төгрөгийг худалдан авч болно.

Тендерийн төсөвт өртөг: 1,721,225,000

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь төсөвт өртгийн 2%-тай тэнцүү төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийг 2022 оны 06 сарын 29- ний өдрийн 13 цаг 00 минутаас өмнө Худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим сайтаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 сарын 29–ний өдрийн 13 цаг 30 минутанд  зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Хаяг: Улаанбаатар хот Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, “Багануур”ХК-ийн өөрийн байр 306 тоот, Ө.Өсөхбаяр

Утас:99078148, e-mail; usukhbayar.u@baganuurmine.

Share this story!