"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МЭДЭЭ

baganuur_logo

 1.   2016 оны 2-р сарын 26-ны өдөр Засварын хэсгийн экскаваторын цахилгаанчины ажлын байрны дотоод сонгон шалгаруулалт явагдлаа. Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж мэргэжилтэй, мэргэжлээрээ 2 -оос дээш жил ажилласан 5 ажилтан сонгон шалгаруулалтад оролцсоноос Уулын 2-р хэсгийн цахилгаанчин  М.Шаравдорж, Уулын 1-р хэсгийн цахилгаанчин Э.Нарангэрэл нар хамгийн өндөр дүнг авлаа.

2.   2016 оны 02-р сарын 29-ний өдөр Технологийн авто машины засварын хэсэгт 6 сар ажиллах гэрээт гагнуурчны ажлын байранд сонгон шалгаруулалт явууллаа. Сонгон шалгаруулалтад гагнуурчин мэргэжлээр бүртгүүлсэн 7 ажил горилогч оролцож иргэн Н.Отгонбаяр тэнцэж гэрээт гагнуурчнаар ажиллахаар шалгарлаа. Сонгон шалгаруулалтыг Засварын хэсгийн дарга доктор Х.Хашбатаар ахлуулсан  5 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс онолоор болон гагнуурын 4 төрлөөр зохион байгууллаа.

Wagner Asia
Komit
Mera
Za mine