"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Сонгон шалгаруулалтын мэдээ:

Багануур ХК-ийн  “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт”-ын шинэ журмын дагуу, компанийн хүний нөөцөд бүртгэлтэй экскаваторын машинч мэргэжилтэй ажил горилогч 30 гаруй иргэнээс анкетын шалгаруулалт хийж,  нэг  буюу түүнээс дээш жил суралцаж тусгай мэргэжил эзэмшсэн 18 иргэнийг сонгон шалгаруулалтанд оролцуулав. Эхний шатны шалгаруулалт буюу онолын мэдлэгийн шалгалтанд өндөр оноо авсан 5 иргэнээс  2 дахь шатны шалгалтыг ажлын байран дээр авч хамгийн өндөр оноотойг нь шууд ажлын байраар хангахаар болов.  Удаах оноо авсан хоёр иргэнийг нөөцөд бүртгэн авахаар шийдвэрлэлээ.

2016.08.22-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтанд оролцогсдын онолын мэдлэг, мэргэжлийн түвшин тавигдаж байгаа шаардлагаас ихээхэн доогуур байгааг комиссыг зүгээс оролцогчдод анхаарууллаа.

Wagner Asia
Komit
Mera
Za mine