Ажлын байр: Өрөмчин

Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.

Багануур Хувьцаат Компанийн Засварын хэсэгт Өрөмчин ажлын байрны сонгон шалгаруулалтанд ажил горилогчдыг  урьж байна.

Ажлын тодорхойлолт:

Захиалгаар хийгдэж байгаа төрөл бүрийн эд ангиудыг зураг технологийн дагуу радиал, босоо өрмийн суурь машинууд дээр өрөмдөх, резьва татах, тойрог эд ангийг өнцгөөр хувааж хэмжээс тавих, точилын суурь машин дээр төрөл бүрийн өрөм болон бусад багажнуудыг ирлэх.

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: Токарьчин, өрөмчин 
  2. Мэргэшил: МСҮТ, Коллежид 1-с дээш жил суралцаж төгссөн
  3. Туршлага: Мэргэжлээрээ 1-2 жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Өрмийн суурь машины аюулгүй ажиллагааны заавар, ажиллах зарчим, бүтэц зохион байгуулалтын мэдлэгтэй
  • ТТ-ийн эвдрэл гэмтлийг оношлох, тохиргоо, засвар үйлчилгээ хийх,
  • Техникийн шугам зураг, эд ангийн ажлын зураг унших, хэмжилт хийх, материал сонгох, хэрэглэх,
  • Техникийг зориулалтын дагуу ашиглах, зорох багажны элэгдэл, мохолтыг шалгах, ирлэх, засварлах, эд ангийн хөргөх шингэний үндсэн ойлголттой.
  • Засвар тохируулга, ашиглалт, металлын марк зэргийг хийдэг байх

Хувь хүний ур чадвар:

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт нямбай, ажигч гярхай, техник сэтгэлгээ

Бүртгэл:

2022 оны 11 дүгээр сарын 22-оос 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг (PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

 “Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Share this story!