2023 ОНЫ ЭХНИЙ 5 САРД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 100 ХУВИАР БИЕЛЛЭЭ.

Эрчим хүчний тулгуур уурхай “Багануур” ХК-ийн уурхайчин хамт олон 2023 оны эхний 5 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100 болон түүнээс дээш хувиар биелүүлэн ажиллалаа.

Тухайлбал: эхний 5 сард нийт 12.3 сая м3 уулын цулын ажил хийж төлөвлөгөөг 106 хувиар, 7.2 сая/м3 хөрс хуулж төлөвлөгөөг 105.2 хувиар, 2,06 сая тонн нүүрс олборлон борлуулж төлөвлөгөөг 101.4 хувиар тус тус биелүүллээ.

5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын гадаа байгаа Багануурын нүүрс 12-28 хоногийн нөөцтэй байна.

Share this story!