"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Наадмын өдөр манай ажилтнууд төрийн одон медалиар шагнууллаа

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монголын анхны төрт улс Хүннү гүрний 2226 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг төрийн одон медалиар шагналаа. Үүнд:
Алтангадас одонгоор
-Г.Соронзонболд –Засварын хэсгийн дарга
-Э.Батбаяр – Уурхайчин спорт цогцолборын зохион байгуулагч
-Ш.Бадамсүрэн –Эрчим хүчний нэгдсэн хэсгийн кабель засварын инженер
-Я.Мөнхжаргал –Эрчим хүчний нэгдсэн хэсгийн реле хамгаалалтын засварчин
-Д.Наранбаатар –Уулын 1-р хэсгийн экскаваторын машинч
Хөдөлмөрийн хүндэт медалиар
-Ш.Гантөмөр – Технологийн авто машины ашиглалтын хэсгийн дарга
-Д.Батболд – Техникийн бодлогын хэлтсийн цахилгааны инженер
-Г.Баярсайхан –Уулын 1-р хэсгийн экскаваторын машинч
-С.Ренцэнбямба –Технологийн авто машины ашиглалтын хэсгийн бульдозерчин
-П.Батхуяг –Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн цахилгаанчин
Төрийн одон медалиар шагнуулсан нийт уурхайчиддаа баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн сайхан наадаарай.19959079_456463331372585_568123455733237818_n

Wagner Asia
Komit
Mera
Za mine