"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

ХАБЭА-н сарын аяны хүрээнд зохион байгуулсан “Ажлын байрны 5С-ийг сайжруулах” болзолт уралдааны дүн гарлаа

19667796_453462208339364_7617246660676319073_o

Энэхүү болзолт уралдаан нь ажлын байрны нөхцөл, ажлын байрны соёл 5С хангалтгүй байгаа ажлын байранд сайжруулалт хийх, хэсэг нэгжүүдийн хамт олны идэвхи санаачлагыг өрнүүлэх зорилготой. Нийт 6 хэсгийн 10 ажлын байр оролцсоноос хэсэг бүр хэрхэн нөөц бололцоогоо ашиглан тухайн ажлын байрыг тохижуулж, эмх цэгц, нөхцлийг сайжруулснаар дүгнэж уралдааны дүнг гаргалаа.

1-р байранд П.Жаргалсайхан инженертэй ЭХНХ-н дулаан дамжуулах төвийн ажлын байр шалгарч 500 мянган төгрөгөөр, 2-р байранд Ж.Алтангэрэл ахлагчтай НБАХ-н ТЕХ №1-ийн засварчдын байр шалгарч 400 мянган төгрөгөөр, 3-р байранд Б.Ганпүрэв даргатай УШХ-н насосчдын болон нарядын өрөө шалгарч 300 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа.
Тусгай байранд:
-УНХ-ийн ЭКГ 10И № 33 экскаватор
- ҮАМХ-ийн автобусны заал
- ЭХНХ-ийн ӨХЦТТ-ийн засварын талбай
- ТАМАХ-ийн САТ-320 №03 экскаваторын бригадууд шалгарч тус тус 150 мянган төгрөгөөр шагнууллаа.
Шагналт байранд:
-Б.Батболд – ТАМАХ-н САТ777D №91 автосамосвалын оператор жолооч
-Ч.Оюунцэцэг – ЭХНХ-н ӨХШ-н инженер
- Н.Зоригтбаатар – ТАМАХ-н замын мастер нар шалгарч тус бүр 50 мянган төгрөгөөр шагнууллаа.

Wagner Asia
Komit
Mera
Za mine