"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Багануур дүүргийн 37 жилийн ойг тохиолдуулан төрийн болон салбарын шагнал гардууллаа

IMG_8187

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны 37 жилийн ой үндэсний их баяр наадмыг тохиолдуулан улс эх орныхоо галыг манах их үйлсэд олон жил хүчин зүтгэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан уурхайчдыг төрийн болон салбарын одон медалиар шагнасныг өнөөдөр компанийн удирдлагууд гардуулан өглөө.
Алтангадас одонгоор

-М.Нармандах – Уулын 2-р хэсгийн экскаваторын машинч
-С.Энхбаатар – Технологийн авто машины ашиглалтын хэсгийн бульдозерчин

Хөдөлмөрийн хүндэт медалиар
-Д.Батболд – Техникийн бодлогын хэлтсийн цахилгааны инженер
-Ю.Батчулуун – Уулын 2-р хэсгийн өрмийн машинч

Тэргүүний уурхайчин цол тэмдэгээр
-С.Түвшинчимэг – Үйлчилгээний авто машины хэсгийн тоо бүртгэгч, диспетчер
-Ш.Мягмар – Өндөр настан
-Ц.Долгорсүрэн – Өндөр настан
-Ж.Болд – Засварын хэсгийн баллон цэнэглэгч
-Н.Ганхүү – Уулын 2-р хэсгийн өрмийн машинч
Багануур дүүргийнхээ баяр наадмын өдөр шагнал авсан нийт уурхайчиддаа баяр хүргэж, аз жаргал амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Wagner Asia
Komit
Mera
Za mine