"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Шилдэг бүтээлүүдийг түүхэн хөгжлийн танхимд байршууллаа

IMG_8202

Засварын хэсгийн ажилтнуудын дунд зохион байгуулсан бүтээлийн уралдааны тэргүүн байранд шалгарсан токарьчин Л.Энх-Мэнд, гагнуурчин Л.Энх-Мөнх нар хамтран төмрөөр урласан “Морин хуур”, дэд байранд шалгарсан гагнуурчин Г.Батбаярын урласан “Аварга хээр морь” бүтээлүүдийг компанийн урирдлагууд хүлээн авч түүхэн хөгжлийн танхимд байршууллаа. Дархан хүний бурхан ухаан шингэсэн эдгээр бүтээлүүдийг түүхэн хөгжлийн танхимд байршуулснаар компанид хүрэлцэн ирсэн зочдод үзүүлэх боломжтой болж байгаа юм.

Wagner Asia
Komit
Mera
Za mine