"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Залуучуудын анхны уулзалт үр дүнтэй боллоо

IMG_9204

Өнгөрөгч бямба гариг Багануур ХК-ийн залуучуудын хувьд шинийг эрэлхийлж, хэрхэн манлайлагч болж, амжилтанд хүрэх арга замын талаар лекц сонссон, багаар ажиллах чадвараа сайжруулсан үр бүтээлтэй амралтын өдөр боллоо. Тодруулбал 2017 оны 5-р сард компанийн залуучуудын зөвлөл шинэчлэгдэн зохион байгуулагдсанаас хойш анхны уулзалтаа зохион байгуулж буй нь энэ. Шинээр байгуулагдсан залуучуудын зөвлөлийг танилцуулах, хэсэг нэгжүүдийн залуучуудыг хооронд нь танилцуулж идэвхижүүлэх, эерэг хандлагыг нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэхийг хүсч буй залууст хэрэгтэй мэдээ мэдээллийг өгөх зорилготой энэхүү уулзалтанд хэсэг бүрийн төлөөлөл болсон 100 гаруй залуучуудаас гадна хэсгүүдийн ИТА нар оролцов. Уулзалтын эхний хэсэг компанийн хурлын зааланд болсон бөгөөд Хүний хөгжил, судалгаа эрхэлсэн дэд захирал О.Туяа нээж, залуучууддаа амжилт хүслээ. Энэ үеэр Мобиком корпораци, скайтел компанийн ерөнхий захирал асан, NCS компанийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хүндэт профессор Д.Болор манлайлал амжилтын үндэс сэдвээр лекц уншсан нь уурхайчин залуучуудад ихэд таалагдсан сонирхолтой арга хэмжээ болов. Залуучууд 10 багт хуваагдан Багануур –Сувилал ХХК-ийн гүүний саамны амралтанд унадаг дугуйгаар очсоноор уулзалтын 2-р хэсэг тэнд үргэлжиллээ. 2-р хэсгийг Grative business ХХК-ийн захирал, Эерэг сэтгэлгээний давалгаа төслийн удирдагч Н.Энхбаатар удирдан зохион байгуулж, залуучуудад багаар хэрхэн амжилттай ажиллах талаар сургалт явуулж, олон сонирхолтой дасгал ажлуудыг хийлгэлээ. Төгсгөлд нь өдөрлөгийн арга хэмжээнд идэвхитэй оролцсон 3 багийг шалгаруулж шагналаа. Энэ үеэр Grative business ХХК-ийн захирал, Эерэг сэтгэлгээний давалгаа төслийн удирдагч Н.Энхбаатар хэлэхдээ: залуучуудаа, залуучуудын зөвлөлөө дэмжиж ажилладаг танайх шиг байгууллага Монгол улсад цөөн байдаг. Иймд танай компанийн удирдлагуудад талархал илэрийлье. Залуучуудын зөвлөлийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье, илүү их өргөн цар хүрээтэй олон ажил зохион байгуулаарай хэмээлээ.

Wagner Asia
Komit
Mera
Za mine