"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

IMG_9220

Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү өнөөдөр манай компанид ажиллаж компанийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Сайдын зөвлөх Ц.Баярбаатар, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү тэргүүтэй хүмүүс ажиллаа.
Уулзалтын эхэнд гүйцэтгэх захирал Э.Номинчулуун компанийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 9-р сарын эхний байдлаар 85 хувийн биелэлттэй байгаа бөгөөд авахад бэлэн нүүрсний нөөц 547 мянган тонн, ДЦС- ууд 16 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Өвлийн бэлтгэл ажлыг бүрэн хангахад гол хүндрэлтэй байгаа зүйл бол хөрс тээвэрлэлтийн машины агрегат засварын ажил 15-20 хоногийн хугацаагаар хоцорч байна. 10-р сарын сүүл гэхэд бүх засвар үйлчилгээг хийгээд дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа талаараа танилцууллаа. Мөн эрчим хүчний яамны оролцоотойгоор шийдвэрлүүлэх уулын дэд станцыг шинэчлэх төсөл, ус шүүрүүлэх хэсгийн байгууламжийг нүүлгэн шилжүүлэх төсөл, урт хугацаат Монгол нүүрс төслийн зээлийн үлдэгдэл болох 39,7 тэрбум төгрөгийг хаах боломжийг судлах, нүүрсний үнийг нэмэх зэрэг тулгамдаж буй асуудлуудаа танилцуулав.
Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү нүүрсний үнийг нэмэх боломжгүй, харин уулын дэд станц, ус шүүрүүлэх байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажлыг нэн даруй судлан, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх арга зам эрэлхийлье гэлээ. Бусад ажлуудыг зохион байгуулахад ямар хүндрэл бэрхшээл байгааг лавлаж энэ талаар нэн даруй шийдвэрлэхийг хамт яваа албаны хүмүүстээ үүрэг болголоо.

Wagner Asia
Komit
Mera
Za mine