"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Ахмад уурхайчин З.Ичинхорлоо гуайд компанийн захиргаа хүндэтгэл үзүүллээ

22095224_2572468086123066_1178289754_o

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан дүүрэг орон нутгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулсан 5 ахмадын “ХӨДӨЛМӨР АЛДАР” тэмдэглэх ёслолын үйл ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дүүргийн ЗДТГ боллоо. Эдгээр 5 ахмадын хөдөлмөр алдарыг тэмдэглэх ёслолын үеэр 2-р хорооны иргэн, ахмад уурхайчин З.Ичинхорлоо гуайд компанийн захиргаа хүндэтгэл үзүүллээ. З.Ичинхорлоо нь 1978 онд Багануурын уурхайн бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэнээс хойш 30 жил уурхайдаа ажиллаад 2007 онд гавъяаныхаа амралтанд гарсан Тэргүүний уурхайчин, тэргүүний барилгачин юм. Өндөр настан З.Ичинхорлоо танд нийт уурхайчин хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Wagner Asia
Komit
Mera
Za mine