“Багануур” ХК-ийн ажилтны хүүхэд Та дотоодын өмчийн бүх хэлбэрийн Коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд /өдрийн ангид/ суралцдаг бол:

Коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн тэтгэлэгт хамрагдах шалгуур үзүүлэлтүүд

  • Таны эцэг, эхийн аль нэг нь Багануур ХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг үндсэн ажилтан байх
  • Дотоодын өмчийн бүх хэлбэрийн Коллежийн суралцагч нь 2 болон түүнээс дээш, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нь 1 болон түүнээс дээш ангийн байх ба дараах мэргэжлийн ангид суралцдаг байх:
    • Токарьчин
    • Гагнуурчин
    • Автын цахилгаанчин
    • Хүнд машин механизмын засварчин
    • Хүнд машин механизмын оператор
  • Та сүүлийн 2 улирал 2,8 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх
  • Та анх удаагаа коллеж, МСҮТ-д суралцаж буй суралцагч байх
  • Тэтгэлэгт нэг гэр бүлээс зөвхөн нэг хүүхдийг хамруулна
  • Тэтгэлэгийн хэмжээ: 1,0 сая төгрөг хүртэл байна

Дээрх шаардлагыг хангасан бол дараах линкээр орж бүртгэлээ хийж, холбогдох материалыг хавсралтаар ирүүлнэ үү.