"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Алтан намар өдөрлөг боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар” гэр бүлийн өдөрлөг 2017.10.22-ны өдөр “Уурхайчин” спорт цогцолборт боллоо. Уурхайчдын гэр бүлүүдийн дунд 12 дахь жилдээ болж буй уг өдөрлөг энэ жил “Хооллолт эрүүл мэнд” сэдэвтэйгээр зохион байгуулагдав. Өмнөх жилүүдэд уурхайчдын гэр бүлүүд төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэнээр хоол зууш хийж өрсөлддөг байсан бол энэ жилийн хувьд уурхайчдад хоолоор үйлчилж буй хоолны газрууд олон төрлийн хоол, зууш хийж, эрүүл зохистой хоолны ач холбогдлыг сурталчилснаараа онцлог боллоо. Алтан намар гэр бүлийн өдөрлөгт оролцохоор ирсэн гэр бүлүүдэд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, Доктор, дэд профессор, Хоол зүйч М.Пүрэвжав зөв зохистой хоол гэж юу болох, хэрхэн эрүүл хүнс сонгож хэрэглэх, хүний биед шим тэжээлтэй хоолыг хэрэглэснээр эрүүл мэндэд ямар нөлөөтэй зэргийг тайлбарласан нь уурхайчдын гэр бүлүүдийн талархалыг хүлээсэн ажил боллоо.

IMG_0433

Wagner Asia
Komit
Mera
Za mine