"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

1100 санаа, 1100 ажил зорилтот хөтөрлбөрийн 2-р ээлжийн аялагчид арлын Япон орныг зорих гэж байна

IMG_0258

Ажилтнуудын хандлага, сэдлийг нэмэгдүүлж, багийн ажиллагааг сайжруулах замаар ажлын бүтээмж үр дүнг нэмэгдүүлэх зорилготой энэхүү сургалт хөгжлийн аялалын 2-р ээлжээр 20 уурхайчин 2017 оны 10-р сарын 23-наас Улаанбаатар – Токио- Иваки – Готэнба гэсэн маршрутаар 6 шөнө 7 өдрийн аялалд гарахаар өнөөдөр компанийн захиргаатай сургалт, хөгжлийн гэрээгээ байгууллаа. Хүний хөгжил, судалгаа эрхэлсэн дэд захирал О.Туяа, ЗХНУХ-ийн дарга Б.Батболд нар компанийн захиргаанаас энэхүү хөтөлбөрийн талаар баримталж буй бодлогоо танилцууллаа. Мөн 1100 санаа, 1100 ажил зорилтот хөтөрлбөрийн бүх аялалыг хамтран зохион байгуулах “Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг бид биелүүлнэ” уриатай Нью жуулчин турс компанийн аялалын хөтөч манай компанид хүрэлцэн ирж аялагчдад зааварчилгаа өглөө. Аялагч уурхайчид маань энэ удаагийн аялалаар:
-Японы сансар судлалын хүрээлэнгийн техник технологийн JAXA компани
-Ниссан авто машины үйлдвэр
-Алдарт Фүжи уул, Кавагүчи нуур, халуун рашаан
-Фүказава цахилгаан хагас дамжуулагчийн үйлдвэр
-Gotemba Premium Outlet буюу 210 брэндийн дэлгүүр
-Сантори шар айрагны үйлдвэр
-Токиод байдаг далайн амьтдын парк
-Японы эртний Сенсожи сүм, Асакуса сүм
-Шибуяа дүүрэг зэрэг олон сонирхолтой газруудаар аялах болно.

Wagner Asia
Komit
Mera
Za mine