"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

2017 оны Хөдөлмөрийн аваргууд

Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой, Уурхайчдын баярын өдрийг тохиолдуулан 2017 онд хөдөлмөр бүтээлийн арвин их амжилт гаргаж хамт олноо манлайлсан дараах ажилтнуудыг 2017 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж Өргөмжлөл, мөнгөн аяга, мөнгөн шагналаар шагналаа. Үүнд:
- 2017 оны Хөдөлмөрийн аварга удирдах ажилтан Үйлдвэр эрхэлсэн дэд захирал Н.Базарсүрэн
- Хөдлмөрийн аварга ИТА засварын хэсгийн засварын механик Н.Хэрлэнболд
- Хөдөлмөрийн аварга экскаваторын машинч
- Уулын 1-р хэсгийн ЭШ 10/70 №35 экскаваторын машинч О.Гансүх
- Хөдөлмөрийн аварга өрмийн машинч Уулын 1-р хэсгийн СБР-160 №07 өрмийн машинч П.Энхбаатар
- Хөдөлмөрийн аварга оператор жолооч ТАМАХ-ийн CAT-777D №162 автосамосвалын оператор Г.Мөнх
- Хөдөлмөрийн аварга жолооч ҮАМХ-ийн автобусны жолооч Р.Баяндэлгэр
- Хөдөлмөрийн аварга бульдозерчин ТАМАХ-ийн САТ-824G №03 дугуйт бульдозерийн оператор Б.Ганхуяг
- Хөдөлмөрийн аварга цахилгаанчин ЭХНХ-ийн ахлах монтёр М.Хүрэлчулуун
- Хөдөлмөрийн аварга засварчин ТАМЗХ-ийн хөдөлгүүр засварчин Б.Бат-Эрдэнэ
- Хөдөлмөрийн аварга найруулагч НБАХ-ийн Галт тэрэгний найруулагч Б.Батмөнх
- Хөдөлмөрийн аварга үйлчилгээний ажилтан ТАМЗХ-ийн нярав Ө.Байгалмаа
Хөдөлмөрийн аваргууддаа баяр хүргэж ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

IMG_2356

Wagner Asia
Komit
Mera
Za mine