"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Тэргүүний уурхайчин, Аймгийн заан О.Цогхүүгийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан боллоо

IMG_1823

Багануур ХК-ийн Уулын 2-р хэсгийн дарга Алтангадас одонт, Тэргүүний уурхайчин, Аймгийн заан О.Цогхүүгийн нэрэмжит үндэсний бөхийн багийн барилдаан 2017 оны 12-р сарын 16-ны өдөр “Уурхайчин” спорт цогцолборт боллоо. О.Цогхүү нь Багануурын уурхайд 33 жил ажилласан манай тэргүүний уурхайчдын нэг бөгөөд 20-д жил үндэсний бөхөөр барилдаж аймгийн заан цол хүртсэн бөх юм. Тус барилдаанд 7 хэсгийн 8 багийн 24 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа. Аймгийн начин Б.Мөнхбаатар, Ц.Ариунболд, Сумын заан Н.Ганхүү, С.Баттулга, Б.Батболд, Э.Баянмөнх, Б.Наранбаатар, Бо.Баттулга, Н.Баяндалай нарын аймаг сумын цолтой уурхайчин бөхчүүд багийн барилдааныг манлайлан барилдав. Бөхчүүд тойргоор барилдсан бөгөөд цолтой бөхтэй цолтой бөхчүүд, цолгүй бөхтэй цолгүй бөхчүүд оноолт таарж барилдсанаараа онцлог бөгөөд бөх сонирхогч үзэгчдэд сонирхолтой барилдаанууд олон гарч байв. 1-р байранд сумын заан Э.Баянмөнх ахлагчтай Уулын 1-р хэсгийн баг, 2-р байранд сумын заан Б.Наранбаатар ахлагчтай Технологийн авто машины ашиглалтын хэсгийн баг, 3-р байранд аймгийн начин Ц.Ариунболд ахлагчтай баг, уран барилдаантай бөхөөр Уулын 2-р хэсгийн сумын заан Н.Ганхүү нар тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Бөхийн барилдааны үеэр Уулын 2-р хэсгийн дарга, Аймгийн хурц арчлан О.Цогхүүд компанийн захиргаа болон, хэсгийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, уулын 1-р хэсгийн хамт олноос хүндэтгэл үзүүллээ.

Wagner Asia
Komit
Mera
Za mine