"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

ЭМН-ийн хүүхдийн тасагт 2 ширхэг тарианы автомат шахуурга бэлэглэлээ

Уурхайчдын чин сэтгэлийн хандиваар дүүргийнтай боллоо. 2017 оны 11-р сард компанийн залуучуудын зөвлөл уриалга гарган ЭМН-ийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай байсан тарианы автомат шахуургыг авч өгөх зорилгоор уурхайчин бүрээс 3000 төгрөг хандивлах аяныг өрнүүлсэн. Энэхүү аянд уурхайчид идэвхитэй оролцож богино хугацаанд 2,6 сая төгрөг цугларсан бөгөөд нэг бүр нь 1,3 сая төгрөгийн үнэтэй энэхүү тарианы автомат шахуургыг худалдан авч 2017 оны 12-р сарын 12-ны өдөр хүүхдийн тасгийн хамт олонд хүлээлгэж өглөө. Тариурын шахуурга нь өвчтөнд тарих тарианы хэмжээ болон хугацааг тохируулан шахагч багаж бөгөөд эмч сувилагч нарыг алдаа хийх эрсдэлийг багасгадаг ач холбогдолтой юм. Дүүргийнхээ хүүхэд багачуудын сайн сайхны төлөө бага ч болов хувь нэмэр оруулсандаа уурхайчин хамт олон баяртай байна.

25323901_1615977095112265_807332813_n

Wagner Asia
Komit
Mera
Za mine