"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Манай компанийн ажилтнууд Алтангадас одонгоор шагнууллаа

26196977_1586563341429686_585202492_n 26234240_1586563298096357_241319613_n 26552996_1586563391429681_1092161919_n

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12-р сарын 29-ний өдөр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан 3 ажилтанг төрийн дээд Алтангадас одонгоор шагнасныг дүүргийн удирдлагууд гардуулан өглөө. Үүнд:
- Д.Батболд-Технологийн авто машины ашиглалтын хэсгийн замын мастер
- Д.Мөнхбат –Уулын 2-р хэсгийн өрмийн машинч
- Б.Баярсайхан –өндөр настан
Уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж Алтангадас одонгоор энгэрээ мялаасан ажилтнууддаа нийт уурхайчдынхаа өмнөөс баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Wagner Asia
Komit
Mera
Za mine