"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Төрийн одон медалиар шагнуулсан уурхайчдад хүндэтгэл үзүүллээ

Уул уурхайн салбарт тэр тусмаа Багануур ХК-нд олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо галыг манах их үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн уурхайчдын маань хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан төрийн дээд одон медалиар шагнасан. Төрийн одон медалиар шагнуулсан уурхайчдаа компанийн захиргаа, ҮЭНХорооноос хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай. Энэ уламжлалын дагуу төрийн одон медалиар шагнуулсан зургаан ажилтнаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Үүнд: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулсан – Г.Соронзонболд – Засварын хэсгийн дарга – Ч.Ганбаатар –Ээлжийн дарга Алтангадас одонгоор шагнуулсан – Д.Батболд-Технологийн авто машины ашиглалтын хэсгийн замын масте – Д.Мөнхбат –Уулын 2-р хэсгийн өрмийн машинч – Б.Баярсайхан –өндөр настан Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан – Ж.Энхцог- Нүүрс бутлан ачих хэсгийн инженер Эдгээр төрийн одон медалиар шагнуулсан уурхайчдын хамгийн залуу нь 17 жил ажилласан бол ахмад нь 35 жил тасралтгүй уурхайдаа ажиллаж хийж бүтээснээ төр засгаараа үнэлүүлсэн нь энэ юм. Та бүхнийхээ цаашдын ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. IMG_2608 IMG_2610 IMG_2612 IMG_2614 IMG_2616IMG_2619

Wagner Asia
Komit
Mera
Za mine