“БАГАНУУР” ХК НЬ ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 45001:2018 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН МАГАДЛАН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

“Багануур” ХК нь өөрсдийн үнэт зүйл болсон ажилчдынхаа амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй байх бүхий л боломж нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаагийн нэг томоохон илрэл бол анх 2021 онд Франц улсын олон улсын аудитын “Афнор” группээс Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарч баталгаажилтын гэрчилгээг авч байсан явдал юм.

Энэ жилийн хувьд 2023 оны 08 дугаар сарын 21–ээс 23-ны өдрүүдэд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандартын 2 дахь удаагийн магадлан аудитыг “Мон Сертф”ХХК-ийн аудитын баг хийж гүйцэтгэсэн.

Гурван өдөр ажилласан аудитын баг хаалтын хурлаа зохион байгуулж компанийн удирдлагуудад магадлан аудитын дүгнэлтээ танилцуулахад давуу тал 3, сайжруулах боломж 8, том болон жижиг үл тохирол илрээгүй гэсэн сайн дүнтэй үнэлэгдлээ.

Тиймээс “Мон Сертф” ХХК болон Франц улсын “Афнор” группын баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар дээрх аудиторуудын дүгнэлт дэмжигдвэл стандартын баталгаажуулалтын гэрчилгээ манай компанид хадгалагдаж үлдэх ба магадлан аудитдаа амжилттай хамрагдсан таатай мэдээтэй уурхайчдын ид ачааллын сар эхэлж байна.

НИЙТ УУРХАЙЧИДДАА АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.

Share this story!