"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

“БАГАНУУР ХК” ТОП 100 аж ахуй нэгжээр дахин тодорлоо

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран тухайн жилд төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт зэрэг голлох үзүүлэлтээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуй нэгжийг шалгаруулан өргөмжлөх, ёслолын арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас ирүүлсэн тоо баримт дээр үндэслэн шалгаруулахад манай компани 39 дүгээр байранд шалгарч өргөмжлөгдлөө.

 

top 100

Wagner Asia
Komit
Mera
Za mine