"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

“Багануур ХК”-ийн 40 жилийн ойн нэрэмжит “Волейболын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа

“Багануур ХК”-ийн 40 жилийн ойн нэрэмжит “Волейболын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн” амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа.

Эрэгтэй багийн төрөлд:
Улаанбаатар Төмөр замын “Замчин” баг аваргалж, Ай Би Ти Тандерс баг дэд байрт шалгарч Багануур ХК-ийн “Уурхайчин” баг удаах байрыг эзэллээ.

Эмэгтэй багийн төрөлд:
Ноён группын “Ноён” баг аваргаар шалгарч, Хил хамгаалах 0208 ангийн “Хилчин” баг удаах байрыг эзэлж, Хобби ЭЙС центр баг гутгаар байрыг эзэллээ.

Хамтран зохион байгуулсан Монголын Волейболын холбоо, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Багануур дүүргийн биеийн тамир, спортын хорооны хамт олонд баярласнаа илэрхийлье.

 

Wagner Asia
Komit
Mera
Za mine