"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монголын уул уурхайн салбарын томоохон бүтээн байгуулалт Багануурын их уурхайн 40 жилийн ойг тохиолдуулан ахмад уурхайчдын туулж өнгөрүүлсэн ажил амьдралын туршлага, үнэтэй сургамжийг сонсож хуваалцах, чөлөөт ярилцлага, уулзалт зохион байгуулах, залгамж чанарыг бэхжүүлэх зорилготой “Гурван үеийн уулзалт” амжилттай зохион байгуулагдсаар байна.

 

 

Н.Амгалан

emee

Би одоогоос 40 жилийн өмнө Багануурын уурхайд ажилд орж байлаа. Жинхэнэ “шороо идсэн” хүн нь би. Цаг хугацаа гэгч хурдан юм.  Өндөр настныхаа тэтгэвэртээ гараад 20 жил болж. Уурхайдаа ирэлгүй хорин жил болчихож. Хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ, ажиллаж байсан газартаа эргээд ирэх нь,  уурхайнхаа хөгжил дэвшлийг хараад бахдах минь үнэхээр сайхан байна.  Миний үр хүүхэд энд, миний байсан газар байж байна. Миний үзээгүйг үр хүүхэд минь үзэх гээд, миний дуулаагүйг үр хүүхэд минь дуулах гээд…Үргэлжлэл минь шүү дээ тэд. Баярлалаа та нартаа. Өнгөрсөн дурсамжийг минь сануулсанд, ирээдүй минь гэрэлтэй гэх бат итгэл төрүүлсэнд,  өнөөдөр намайг энд урьсанд баярлалаа. Баярлалаа.

 

 

 

 

В.Хашхүү

owoo

Би уул уурхайн салбарт ажиллах хугацаандаа 250-аад шавь бэлдээд уурхайчин болгожээ. Өнөөдөр миний шавь нар, хамт ажиллаж байсан ахмад уурхайчин нэгэн дээвэр дор цуглажээ. Өнгөрсөнөөс суралцаж,  сурсанаа бататгаж, түүнийгээ ирээдүйдээ ашиглах арга ухаан  ахмад биднээс суралцаа гэснийх биз.  Бид юун дээр алдав, бид юуг онов гэдгээ залуучуудтайгаа хуваалцсандаа баяртай байна. Одоо ажиллаж байгаа залуу уурхайчид өнгөрсөн үеийн биднээс илүү байгаа нь харагдаж байна. Алтан уурхайн минь ирээдүй гэрэлтэй байна.  Би бахархаж байна.

Wagner Asia
Komit
Mera
Za mine