"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

“ХҮНДЭТГЭЛИЙН ХААЛГА” босголоо

“Багануур” ХК-ийн 40 жилийн ойн хүрээнд Засварын хэсгийн хамт олон Хүндэтгэлийн хаалга босголоо.  Хөдөлмөрийн баатар төрөн гарсан хоёр эксковаторыг хаалганы хоёр баганан дээр бүтээсэн нь олон баатрууд төрөн гараасай гэсэн билэгдлээр урлажээ. Засварын хэсгийн дарга Г.Соронзонболд “Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Энэ үгийг эрхэм болгон манай хамт олон компанийнхаа 40 жилийн ойг угтан бүтээсэн юм . Алтан гарт залуучуудын хөлс, хүч шингэсэн энэ хаалгаар үргэлжид сайн сайхан, гэрэл гэгээтэй бүхэн орж байг, харанхуй шөнө ирэхэд гэрэлтэй хаалга угтаж байг гээд бид хичээн хийсэн юм” гэлээ.

 

35815117_2166668413350423_1604956405805088768_o 35761511_1760622137310267_4661794401142439936_n haalga 2

 

Wagner Asia
Komit
Mera
Za mine