"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Дугуйн замын нээлт боллоо

“Багануур ХК” 40 жилийнхээ ойн хүрээнд олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд Дүүргийн Наран хорооллоос Уурхай хүртэл 4,5 километр урт дугуйн зам барьж ашиглалтанд орууллаа. Хоёр гүүрэн зам, дугуйн суурь зам, амрах орчин, тоглоомын талбайтай дугуйн замын хоёр хажуу талаар 350 гаруй улиас, 2500 гаруй хайлаас тарьж тохижуулсан юм.

“Багануур дүүргийн иргэд, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон ая тухтай, өнгөрүүлэх боломжтой боллоо. Сайхан ажил санаачлан хэрэгжүүлсэн уурхайдаа баярлалаа” гэж Дугуйн спортын тамирчин Т.Түмэннаст өгүүлсэн юм. Бидний ажлыг дэмжин ажилласан Дүүргийн ИТХ, Засаг Даргын Тамгын газар, Мон Цахим ХХК, Багануурын Дулааны Станц, Цахилгаан Механикийн Үйлдвэр, Автожим ОНӨААТҮГ зэрэг байгууллагуудад талархсанаа илэрхийлье.

_MGL4272_MGL4403_MGL4385

_MGL4316 _MGL4313 _MGL4307 _MGL4309 _MGL4134 _MGL4179 _MGL4194 _MGL4226 _MGL4235

Wagner Asia
Komit
Mera
Za mine