"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Уурхайчдын дэмжлэгтэйгээр байгуулагдсан номын сан үүдээ нээлээ

“Багануур” ХК-ийн ажилтнууд 40 жилийн ойдоо зориулан хувь хүнийг хөгжүүлэх танхим байгуулах төсөл хэрэгжүүлсэн билээ. Үүний хүрээнд “Нэг уурхайчин-нэг ном” сэдэвт номын хандивын аянг ажилтнуудын дунд өрнүүлснээр утга зохиол, нийгэм соёл, хувь хүний хөгжил, хууль эрх зүй, эрүүл мэнд-спорт, эдийн засаг менежмент гэсэн найман чиглэлийн 1100-аад ном цугларчээ. Дашрамд дурдахад номын хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд ажилтнуудаас одоо ч номнууд ирж фонд арвижсаар байна.

IMG_1645IMG_1591IMG_1600 IMG_1610 IMG_1612 IMG_1613IMG_1614 IMG_1632  IMG_1565 IMG_1566

Wagner Asia
Komit
Mera
Za mine