"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Монгол Улсын Гавъяат уурхайчин П.Чулуун-Эрдэнэ

Анх 1980 оны наймдугаар сарын сүүлээр морио унаад ээжтэйгээ Мөрөнгөөс Багануурыг зорин ирж байжээ. Түүнийг ирэхэд уурхайн дарга Д.Дондов “ирэх сард хүрээд ир” гээд явуулж байж. Морио унаад буцаад явж байжээ тэр үед… Төдийгөөс өдий хүртэл 38 жил өнгөрч.
Залуу насны ид бяр, сэтгэл зүрх бүхнээ Алтан Уурхайдаа зориулсан түүний хичээл зүтгэлийг үнэлж Монгол Улсын Гавьяат уурхайчин цол тэмдгээр шагналаа.
Шагнал гардуулах ёслол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд болсон юм.
Монгол Улсын Гавьяат Уурхайчин П.Чулуун-Эрдэнэ
“Хөдөлмөр хүнийг хуурдаггүй гэдгийг энгэртээ өнөөдөр зүүсэн энэ шагнал минь илтгэх биз ээ. Миний хийсэн ажил, хичээсэн зүтгэл бүрийн минь илэрхийлэл нь энэ юм. Алтан Уурхайдаа баярлалаа. Хазайхад минь түшиж хальтирахад минь тулж байсан хань, хамт олондоо, бурууг нь зөв болгон залж ирсэн ахмад уурхайчиддаа баярлалаа”
 IMG_1787 IMG_1788 IMG_1856 IMG_1901
Wagner Asia
Komit
Mera
Za mine