"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

40 жилийн ойгоороо “Хангарди” одон хүртлээ

Монголын Уул уурхайн салбарын түүхийн хуудаст нэгэн шинэ тод мөр үлдээсэн үндэсний тэргүүлэгч нүүрсний уурхай “Багануур” ХК 40 жилийн ойгоороо Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 121 дүгээр тогтоолоо Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнууллаа.  40 жилийн хугацаанд 111.1 сая тонн нүүрс олборлож, 111.1 сая тонн нүүрс борлуулж 399.8 сая метр куб хөрс хуулалтын ажил хийж, 729 сая метр куб уулын цулын ажил хийсэн,хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулдаг “Багануур” ХК Хангарди одон хүртлээ.

Хуралд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ, Түлш эрчим хүчний сайд асан П.Очирбат, Эрчим хүчний дэд сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, төлөвлөлтийн инженер А.А.Белинкин болон бусад албаны төлөөлөл оролцов
IMG_0102 IMG_0112 IMG_0116 IMG_0171 IMG_0045IMG_0177  IMG_0187 IMG_0390IMG_0471  IMG_0391 IMG_0385IMG_0382

 

Wagner Asia
Komit
Mera
Za mine