УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ДАСГАЛ
Уулын нэгдүгээр хэсэг үйл ажиллагаандаа ил аргаар зумпф байгуулан гүний ус шүүрүүлэх ажлыг гүйцэтгэдэг. Эдгээр байгууламж буй зумпф нь 4-10 метр хүртэл ухсан нүхэнд гүний усыг цуглуулан насосоор шахаж зайлуулдаг. Энд ажиллаж байгаа найман зумпфны насосчин нь насос авах, тавих байрлуулах, засварлах ажлын үед усанд унаж осолдох өндөр эрсдэл үүсдэг. Нүүрс гаргалтанд ажиллаж байгаа тоног төхөөрөмжүүд газрын гадаргаас 120 метрийн дор ажиллах тул бороо их орсон үед ажиллаж буй мөргөцөгт үер буух эрсдэл үүсдэг. Үүнээс сэргийлэн ажилчдаа үер усны аюулд нэрвэгдсэн нэгэнд хэрхэн туслах, анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар дасгал хичээлийг “Багануур” ХК-ийн Уулын нэгдүгээр хэсэг, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан Загалмай нийгэмлэгтэй хамтран явууллаа.