"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

СУРГАЛТЫН СИМУЛЯТОРЫГ ХҮЛЭЭН АВЛАА

МУИС-ийн Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч доктор, дэд профессор А.Энхбаяр “Багануур ХК”-тай орчин үеийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, өөрийн орны эрдэмтэн судлаачдын бүтээлийг практикт нэвтрүүлж, инновацийг дэмжихэд хамтран ажиллах зорилгоор байгуулсан төслийн хүрээнд виртуал симуляторын системийг өнөөдөр хүлээлгэн өглөө.Энэхүү сургалтын симулятор нь виртуал реалити технологид суурилсан олон тоглогчтой, хоёр чөлөөний зэрэгтэй, хөдлөгч хавтан бүхий цогц систем юм. Уг систем нь дэлгэцийн болон виртуал орчинд ажиллах боломжтой бөгөөд хэрэглэгч аль горимд ажиллахаа өөрөө сонгох давуу талтай. Сургалтын симуляторт ашиглагдаж байгаа техник ашиглалтын машинуудын гурван хэмжээст загварыг Монголын уурхайнуудад түгээмэл ашиглагддаг CAT 777D машин болон Hitachi ZX870 экскаваторын бодит хэмжээгээр байгуулсан байна. Симуляторыг орчин үеийн дэвшилтэт технологи болон вертуал реалити дээр үндэслэн байгуулж ажиллах орчинг Багануурын ил уурхайн 8*8 километр хэмжээтэй талбайг өндөр нарийвчлалтай байгуулж бодитойгоор хийсэн байна. Өвөл болон зуны улиралд, өдөр болон шөнийн нөхцөлд, мөн цас бороо болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд ч дадлага хийх боломжтой байх орчинг сонголтоор бүрдүүлсэн. Мөн симуляторын систем нь дадлагажигчийн ур чадварыг үнэлэх өөрийн үнэлгээний системтэй бөгөөд хоёр симулятор нь дотоод сүлжээгээр хамтран ажиллах боломжтой. Ингэснээр сургагч багш дадлага хийж байгаа дадлагажигчийг хянах боломжтой болсон байна.

 

IMG_7154

Виртуал орчин гэдэг нь тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар компьютерт байгуулсан орчинг хэрэглэгчид бодит мэтээр дүрслэн үзүүлэхийг хэлдэг.

IMG_7166

Өөрөөр хэлбэл хэрэглэгч энэхүү симуляторын VR горимд ажилласнаар тухайн техник ашиглалтын машины виртуал бүхээгт орж ажиллах бөгөөд толинд харах, цонхоор бүх чиглэлд харах, бүх төрлийн удирдах хэрэгслийг бодит мэтээр ашиглах боломжтой юм.

IMG_7171 Хэрэглэгч энэхүү орчинд дуртай зүгтээ харах, орчны дуу авиаг сонсох боломжтой.

   IMG_7191 IMG_7196

IMG_7212 IMG_7223 IMG_7224 IMG_7226 IMG_7228 IMG_7231 IMG_7233 IMG_7242

 

 

 

Wagner Asia
Komit
Mera
Za mine