"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

ЗҮҮН БҮСИЙН МАТЕМАТИКИЙН IV ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДҮН МЭДЭЭГЭЭ ГАРГАЛАА

Багануур дүүрэгт 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Зүүн бүсийн математикийн IV олимпиад амжилттай зохион байгуулагдаж дүн мэдээгээ гаргалаа. Нийт 50 гаруй багш, 300 гаруй сурагчид оролцсоноос нийлбэр дүнгээр Сүхбаатар аймаг 5 алт, 8 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж тэргүүн байранд орсон бол Замын-Үүд 3 алт, 2 мөнгө, 7 хүрэл хүртэж удаах байранд орсон юм. Түүнчлэн Багануур дүүргийн сурагчид 3 алт, 3 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн байна.

Нийт багш сурагчдаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсэхийн сацуу зорин ирсэн та бүхэн минь аян замдаа сайн яваарай.

Хүүхдүүд, багш нараа дэмжин ажиллах нь ирээдүйн боловсролд оруулж байгаа бидний хичээл зүтгэл байх болно.

Хариуцлагатай уул уурхайн түүхт БАГАНУУР ХК 40 жил

44291728_531759223937060_521002549734539264_o 44397321_531760113936971_1370433311494635520_o 44416433_531759467270369_5901594474148003840_o 44431307_531759873936995_1832972306834522112_o 44447065_531759270603722_8085221435879981056_o 44450111_531759517270364_3589357628725133312_o 44484114_531759180603731_8649392104906162176_o 44613870_531759627270353_4356496829978771456_o

Wagner Asia
Komit
Mera
Za mine