"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Багануур” ХК-ийн Захиргаа Хүний нөөц удирдлагын хэлтэс “МЭДЛЭГЭЭ АХИУЛЖ МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧИЛЬЕ, ХАМТРАН АЖИЛЛАЖ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” сарын аяны хүрээнд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн байцаагч нартай хамтран “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”, “Зөрчлийн тухай хууль”-ийн холбогдох заалтаар сургалт зохион байгууллаа. Монгол Улсын газрын газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдэж 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих болсонтой холбогдуулан хийсэн уг сургалтад нийт 10 хэсгийн 616 ажилтан хамрагдлаа.

IMG_9912 IMG_9904 IMG_9901 IMG_9898 IMG_0066 IMG_0067 IMG_0074 IMG_0079 IMG_0065 IMG_9928

 

Wagner Asia
Komit
Mera
Za mine