"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

ХӨДӨЛМӨРЧ НЭГНИЙ БОДОЛ АМИЛДАГ

Намайг Бадарчийн Мягмар-Од гэдэг. Би энэ их уурхайд ажиллаад 11 жил болох гэж байна. Уурхайд би ажиллахыг хүсч мөрөөддөг байлаа…Od ahБи 1989 онд Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийг мужаанчаар төгссөн. Арав гаруй жилийн өмнө Юдэг гэдэг газарт нүүж ирээд удаагүй байхад нэг өдөр эхнэрийн минь бие муудсан юм. Ганц хором ч орхиж явж болохгүй эхнэрээ аваад хот суурин газар бараадсан нь Багануур хот байсан юм. Ирээд л уурхайд ажиллах юмсан гэсэн бодолтой болж тэр бодлоо тээсээр өдөр хоногийг өнгөрөөдөг боллоо.
Эхнэр маань зургаан сарын турш хэвтэрт байх болж таних ганц ч хүнгүй энэ газарт айлын бранк хөлслөөд бүх зүйлийг дахин тэгээс эхлэх шаардлагатай болсон юм. 

Нэг өдөр Багануур Сувиллын “байшин бариулна” гэсэн зарыг олж харав. Зарын дагуу очоод Багануур Сувиллын дарга байсан Лхагважав гэдэг хүнтэй уулзаад ажлаа эхлэх болсон юм. Хэрлэн голын эрэг дээр гүүний саамны сувиллын байшинг барихын төлөө би өөрийнхөө чаддаг бүхнээ зориулсан. Тэр хүнтэй тэгэж танилцаж, өөрийнхөө хэрхэн хөдөлмөрлөж чаддагаа харуулсан тэр өдрөөс миний ажлын гараа эхэлсэн. Хөдөлмөрлөж чадсан болохоор “Багануурын их уурхайд ажиллах юмсан” гэсэн бодлоо бодит болгож чадсан бөгөөд хөдөлмөр л намайг тэр хүнтэй уулзуулсан билээ.

Одоо би өвдсөн ч ажилдаа ирээд хамт олонтойгоо инээж наргиад суумаар байдаг юм.

Юуг чадахаар байна, юуг хиймээр байна, түүнийгээ л хийх хэрэгтэй. Юуг хийвэл та хүний зэрэгтэй, хүнээс дутахааргүй явахаар байна түүнийгээ сонгоод түүндээ бүх сэтгэл зүрхээ зориулаад нэг үзээрэй. Хөдөлмөр хүнийг хэзээ ч хуурдаггүй. Хэзээ ч…
Та болно доо гээд хэвтээд байвал амьдрал чинь дээшлэхгүй. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөсөн нэгний бодол нь амилдаг гэдгийг би амьдралаараа батална.

 

Wagner Asia
Komit
Mera
Za mine