"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

АРЫН АЛБЫГ ХАРИУЦЛАГАТАЙ ХАШДАГ УУРХАЙЧИН ЭЭЖҮҮД

Ээжийг гэртээ ирэхэд гэр дүүрээд аав, дүү, бид инээд хөөр, баяр баяслаар бялхаж, бяцхан гэрт минь багташгүй их гэрэл гэгээ цугладаг билээ. Ээж гэдэг гэрийг гийгүүлэгч, хамаг ажлыг амжуулагчид. Ээжид чаддаггүй, мэддэггүй юм гэж байдаггүй. Ажил дээр ч, амьдрал дээр ч “арын албыг” хариуцлагатай хашдаг уурхайчин ээжүүд.

EEJUUD

Захиргаа ахуй үйлчилгээний тасгийн ажилчид. Тэд баяр ёслол, томоохон арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулах, бэлэн болгох үйл явц бүрд, хамт олноороо ар даан тэргүүн эгнээнд ажилладаг. Тэд 18 уулаа. 18 уулаа хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан хамт олноороо нэгэн бүл болж ажилладаг.

“Болж бүтнэ дээ” гэдэг үгийг “амныхаа уншлага” болгон явдаг Л.Азжаргал бол гурван хүүгийн ээж. Урьд нь барилгын засалчин хийдэг байсан тэрээр Багануурын уурхайд ороод гурван сар болж буй уурхайчин бүсгүй.
“Барилгын заслын ажил улирлын шинжтэй. Уурхайн ажил тогтмол болохоор маргааш яах бол, нөгөөдөр яах билээ гэсэн бодол тээх шаардлагагүй. Уурхайчин байх, уурхайчин ээж байна гэдэг хүүхдүүдийн минь хувьд бахархал билээ. Тийм болохоороо би уурхайчин болсондоо сэтгэл хангалуун байдаг”

Уурхайчны эхнэр Ш.Отгонхишиг. Тэрээр гурван хүүхдийнхээ уурхайчин ээж нь. Уурхайчин ээж аавтай хүүхдүүд нь алс хэтдээ уурхайчин болох хүсэл мөрөөдөлтэй.
“Хүүхдүүдтэй ажиллана гэдэг сайхан. Цэцэрлэгийн багшаас уурхайчин болсон. Ханьтайгаа нэгэн дээвэр дор Багануурын их уурхайд мөр зэрэгцэн хамтдаа ажиллаж яваадаа би бахархдаг юм”

Алдарт эхийн одонт 28хан настай, даруухан дөлгөөхөн Л.Мөнхзул маань уурхайн нэг гишүүн болоод таван жилийг ардаа орхижээ.
Түүний хүүхдүүддээ болон хүмүүст хандан хэлэх дуртай үг нь “Мэргэжил бүхэн сайхан. Хүн л ажлыг, цалинг голдгоос мэргэжил, ажил хүнийг голдоггүй” гэнэ лээ.

Б.Энхсайхан насны хувьд, зан аашын хувьд бусдадаа үлгэр дуурайл болохуйц нэгэн. Ажил дээр ч амьдрал дээр ч түүнээс “гэр бүлийнх” нь гишүүд туслалцаа авдаг гэсэн шүү. Гурван хүүгийн ээж, дархан бэр тэрээр бүх зүйлд сэтгэл зүрхнээсээ ханддаг. Түүний эрхэм болгон хэлдэг үг нь “Сэтгэл байхад бүх зүйл аандаа бүтдэг хорвоо”

 

Wagner Asia
Komit
Mera
Za mine