"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

БИ ХОЖИЖ ЯВАА НЭГЭН

ULAAKНамайг Дугарын Цэрэнтогтох гэдэг. Би одоо 18 настай. “Багануур” ХК-ийн Технологийн Автомашины засварын хэсэгт токарьчин хийдэг. Уурхайн хамгийн балчир нэгэн. Надтай чацуу залуусын ихэнх нь 12 дугаар ангийн сурагч, харин зарим нь нэгдүгээр дамжааны оюутан. Би уурхайд ажиллаад есөн сар болжээ. Загинуулахдаа загинуулаад, магтуулахдаа магтуулаад есөн сарыг өнгөрөөчихжээ. Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль Механик Тээврийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөнгүүтээ ажлын гараагаа эндээс эхлүүлсэн юм. Анх ажилд ороод механикуудаас хамгийн их айдаг байсан. Буруу хийчих вий гэсэн айдастай, түүний зэрэгцээ аюулгүй ажиллагааг эрхэмлэхийн үүднээс удаан хийснээр гараас юм гардаггүй, тэгээд л загинуулах вий гэсэн давхар айдас байдаг байлаа. Одоо ажил минь гарт орсон. Мөн уурхайн ах нар надтай ахын дүү, ахын дүү гээд их сайхан харьцдаг. Ажил хийвэл ам тосддогийг үеийнхэн минь надаар үлгэрлэн хараасай. Зарим хүүхдүүд эцэг эх хоёр замыг нь заалаа гэдэг. Миний явж буй энэ замыг тэд л зааж сонгож өгсөн. Тэдний сонгож өгсөн зам миний хувьд буруу байгаагүй. Би тэдэндээ маш их баярладаг. Би хүний зэрэгтэй явж байна шүү дээ. Энд би хүн хүндлэх, хүндлэл гэдгийн наадах шинж чанарыг биш мөн чанарыг ойлгож авсан. Дөрвөн жилийн дараа үеийнхэн минь сургуулиа төгсөөд амьдралд дөнгөж хөл тавиад ажлын гараагаа эхлүүлэх гэж байхад би аль хэдийнэ таван жилийн ажлын туршлагатай мундаг токарьчин болоод байж байна шүү дээ.
Та юу чадахаар байна, түүнийгээ тултал нь хийх хэрэгтэй. Ажил хүнийг хэзээ ч голдоггүй.

 

Wagner Asia
Komit
Mera
Za mine